Нобелийн шагнал гардуулах ёслол энэ сарын 10-нд болно
- schedule 2015 оны 12 сарын 9
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны шагналыг хүртсэн 10 хүнд хүндэтгэл үзүүлэх Нобелийн шагнал гардуулах баяр ёслол Шведийн нийслэл Стокгольм хотод 12 дугаар сарын 10-нд болно. Шагналыг Стокгольмын филармоний танхимд гардуулах юм.
Энэ жил Нобелийн шагналыг нийтдээ 11 хүн хүртэнэ. Альфред Нобелийн гэрээслэл ёсоор Энх тайвны шагналыг Осло хотод гардуулна. Энэ удаад уг шагналыг Тунисын эрх баригчид болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээнд зуучлагч бүлэг болох Тунисын үндэсний яриа хэлцээний дөрвөл хүртэнэ.
1901 оноос хойш уг шагналыг нийтдээ 573 удаа олгосон бөгөөд 870 хүн, 32 байгууллага хүртжээ.
Энэ жил АНУ-ын анагаах ухааны салбарын 85 настай профессор Уильям Кэмпбелл, Хятадын эрдэмтэн Ту Юю нар хамгийн өндөр настай шагналтан болсон бол хамгийн залуу шагналтан нь 56 настай физикч Такааки Казита болжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...