Дэлхийн хамгийн аюултай 15 хот
- schedule 2016 оны 5 сарын 5
- chat_bubble 4
Гондурасын Сан-Педро-Сула дэлхийн хамгийн аюултай хот
Дэлхий даяар хүмүүсийн очих дуртай олон сайхан газар орон бий. Монте Карло, Парис, Сидней гэх мэт. Тэд үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалын олон дурсгал, хөшөө баримал, барилга байгууламж, музей, мөн худалдаа бизнесийн үйлчилгээ зэргээрээ жуулчдыг татаж байдаг.
Тэгвэл дэлхийн улс орнуудад улс төрийн тогтворгүй байдал, дайн даажин, хүчирхийлэл, террор, бохир заваан, ядуурал, гэмт хэргийн улмаас хүний амь насанд хэзээ ч хохирч мэдэх аюултай болсон зүглэмээргүй хотууд мундахгүй их байдаг.
Судалгааг 100,000 хүн ам тутамд ногдох хохирогчдын тоогоор гаргадаг ажээ. Ингээд 2014 оны дэлхийн хамгийн аюултай 15 хотыг нэрлэе.
15. Кали, Колумби - 83 хохирогч
Колумбын Кали хот бол 2.4 сая хүн амтай тус улсын хоёр дахь том хот бөгөөд сүүлийн үед мансууруулах бодисын худалдаа наймаа хөгжин цэцэглэж байгаа газар. Орон нутгийн гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хотын нөхцөл байдлыг аймшигтай болгож байгаа гэнэ. Энэ хотод гэмт хэргийн улмаас 100,000 хүн ам тутамд 83 хүн амь насаа алдаж байна.
14. Сан-Сальвадор, Сальвадор - Эхний хагас жилд 2 200 хохирогч
Сальвадор улс нь Төв Америкт орших 6 сая гаруй хүн амтай жижигхэн улс. Гэтэл тус улсын гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд нь ойр орчимдоо битгий хэл дэлхийд зартай. Нийслэл нь Сан Сальвадор хот 570 гаруй мянган хүн амтай бөгөөд өдөр бүр гэмт хэргийн улмаас 100,000 хүн амд 45 хүн амь насаа алддаг аж. Зөвхөн 2015 оны эхний хагаст 2 200 хүн гэмт хэргийн хохирогч болсон байна. Хотын хоёр дахь нэр буюу хочийг "Хүчирхийлэл" хэмээн нэрлэдэг уг хотод гэмт бүлэглэлүүдийн хоорондын дайнаас болж дээрэмчдээс гадна энгийн иргэд ч ихээр хохирдог аж.
13. Карачи, Пакистан - Хамгийн аймшигтай мегаполис хот
Карачи бол Синдх мужийн Энэтхэгийн далай эрэгт байрладаг 23.5 сая хүн амтай нийслэл хот, Пакистаний хамгийн том, дэлхийн хоёр дахь хот. Мөн Пакистаний хамгийн аюултай газар. Карачид терорист болон террорист бус хүчнүүдийн хоорондын засаглалын төлөөх тэмцэл мөргөлдөөн нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, үүнээс улбаалсан гэмт хэргийн нөхцөл байдал хүндрүүлж байдаг аж. Тус хотод өдөр тутам дээрэм, хулгай, аллага терроризмийн улмаас 100,000 хүн амд 12.3 хүн хохирогч болдог аж. Харин 2015 оны статистикаар мэдэгдэхүйц дээрдсэн байгаа гэнэ.
12. Детройт, АНУ - Америкийн хамгийн аюултай хот
1987 оны "Робокоп" кинонд Детройт хотыг гэмт хэрэг, хууль бус явдал ноёлсон дампуурсан хот хэмээн дүрсэлдэг. Магадгүй кино бүтээгчид Детройтыг ирээдүйд ийм болж болзошгүй хэмээн анхааруулж Киборгууд, андриодуудаар дүрсэлсэн ч юм бил үү. Харин өнөө үед уг хот үнэнд ойртжээ. Тус хотыг 2013, 2014 онуудад АНУ-ын хамгийн аюултай хотоор нэрлэсэн байна. Таны очих хэрэггүй гэж зөвлөх Детройт хот 700-аад мянган хүн амтай ба 100,000 хүн ам тутамд 2,072 гэмт хэрэг ногдож, үүнээс болж 45 хүн амь эрсддэг гэсэн статистик гарчээ. Хүн ам нь эрчимтэй буурч байгаа хотын хүм амын 38.1 хувь нь ядуурлын түвшингээс дор амьдарч байгаа гэжээ. Энэ л үзүүлэлт гэмт хэргийн гол үндэс болох нь ойлгомжтой.
11. Сана, Йемен: Тогтворгүй хот
Сана бол Арабын 25 сая хүн амтай ядуу орны 2 сая орчим хүн амтай нийслэл хот. Өнөөдөр Сана хотын талаар мэдээлэхгүй өдөр гэж бараг байдаггүй. Мэдээж улс төрийн тогтворгүй байдал, сөргөлдөгч хүчнүүдийн тэмцэл, аллага, тэсрэлт, дэлбэрэлт, бөмбөгдөлт зэрэг сөрөг мэдээллүүд байдаг. 2012 онд улс орныг 30 гаруй жил удирдсан Али Абдалла Салех засгийн түлхэн унагаснаар энэхүү тогтворгүй байдал эхэлсэн. Хотыг суннистуудын хуучин засгийн газар, Аль-Кайда, шийтийн урсгалын хоустууд мэдэлдээ авахаар хоорондоо тэмцэлдэж байгаа. Ингэснээр ард иргэдийн амьдрал эрс муудаж, гэмт хэргийн гаралтыг огцом өсгөх болжээ.
10. Могадишо, Сомали - Нэгдсэн нэг захиргаагүй газар
Сүүлийн хэдэн жил Сомали гэхээр "Далайн дээрэмчин", гэмт хэрэг" гэдэг ойлголт дэлхий нийтэд төрдөг болсон. Нийслэл Могадишо хот бол дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг. Нийслэл хот хийгээд Сомалид гэмт хэргийн болон улс төрийн сөргөлдөгч олон талууд газар нутгаа хуваан өөр өөрийн хяналтандаа байлгадаг. Нэгдсэн нэг хараа хяналт засаг захираа байдаггүй. Тиймээс тэд бусдыг дээрэмдэн мөнгө олдог. Ядуурал, авилгал, шантааж, аллага, барьцаалалт, бөмбөг тэсрэлт зэрэг бол хотын амьдралын өдөр тутмын үзэгдэл.
9. Сьюдад-Хуарес, Мексик - Аллагын нийслэл хот
Сьюдад-Хуарес бол сая гаруй хүн амтай АНУ-ын хил дээр байдаг Мексикийн хот. Уг хот АНУ руу гаргах хар тамхины наймааны төв болсноор дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болсон. Ингэснээр "Дэлхийн аллагын нийслэл" хэмээн нэрлэгдэх болжээ. Энд хар тамхины улмаас дээрэм, хүчирхийлэл, аллага, буудалцаан бол ердийн үзэгдэл болсон байна. Хотод цагдаагийнхан хүчин мөхөсддөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан гэнэ. Статистикаар 2010 онд өдөрт 8.3 аллага гардаг байсан бол 2013 онд 530 болж харин 2014 онд 434 болж буурсан байна.
8. Багдад, Ирак - Амиа золиослогчын хот
Иракт АНУ-ын арми нэвтэрч Саддам Хуссейны засгийн газрыг унагаснаас хойш 35 гаруй сая хүн амтай Ирак улс амар тайван байдлыг үзээгүй бөгөөд Багдад дэлхийн хамгийн аюултай хот болсон. Америкийн бөмбөгдөлтөөр 7 сая гаруй хүн амтай Багдад хотын дэд бүтэц бараг сүйрсэн хот /улс/ тэднийг явсны дараа ч амар байдлыг үзсэнгүй. Шийт, суннит, курдын сөргөлдөгч талууд хоорондоо тэмцэлдэж байгаа бөгөөд амиа золиослогчууд ээлж дараалан бөмбөг тэслэх явдал бараг өдөр тутмын явдал болсон. Бүр дэлхий нийт ч үүнд болдог юм болж байгаа мэтээр гайхахаа больсон. Сүүлийн жилүүдэд дээр нь Исламын улс хэмээх алан хядагч байгууллага нэмэгдэх болсон. 2014 онд Исламын улсаас болж 12,282 хүн амиа насаа алджээ.
7. Рио-де-Жанейро, Бразил - Хулгай дээрмийн нийслэл
Бразилийн олон хот аллага, гэмт хэргийн түвшингээрээ Рио-де-Жанейро хотоос илүү боловч уг хот аялал жуулчлалын гол хот, Бразилийн хоёр дахь том хот гэдгээрээ олны анхааралд байдаг. 2005 оны статистик мэдээгээр 6.4 сая гаруй хүнтэй Рио хотод 100,000 хүн ам тутамд 42 аллага огдож байсан бол өдгөө 24 бол буурсан нь сайн талтай боловч гудамжны дээрэм, хулгай бол маш их байдаг нь хэвээр байна. Жишээ нь, 2013 оны 12-р сард бүртгэгдсэн хулгай, дээрэм 6,626 байсан бол 2014 оны 12-р сард 7,849 болсон байна. Нэгэн инээдтэй жишээ хэлэхэд, хотын бүх гар утасны 74.5 хувь нь ядаж нэг удаа хулгайлагдсан байдаг гэжээ. Риогийн Олимтой холбоотойгоор засгийн газар маш их арга хэмжээ авч байгааг дурдах нь зөв байх.
6. Кейптаун, ӨАБНУ - Африкийн хамгийн их хүчирхийлэгч хот
Баруун Кейп мужийн нийслэл Кейптаун хот бол 3.5 сая хүн амтай ба Өмнөд Африкийн хоёр дахь том хот. Гэвч дэлхийн хамгийн сайхан байгальтай уг хот гэмт хэргийн гаралтаараа бас тэргүүлдэг байна. Кейптаун хотын 100,000 хүн ам тутамд 8,428 гэмт хэрэг ногддог. Харин 100,000 хүнд 50.94 аллага ногддог нь өндөр үзүүлэлт. Нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлаас болж хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн, аллага, хулгай дээрэм гарах нь ердийн үзэгдэл болжээ.
5. Гватемала хот, Гватемал: Хүчирхийллийн хот
15 сая гаруй хүн амтай Гветмала улс түүх соёлын дургалууд дүүрэн байдаг Өмнөд Америкийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг. Гэвч энэ хот хар тамхи, гэмт хэргийн гаралтаараа анхаарал татах асуудалтай. Гветмал нь Мексик, Гондурас, Сальвадор улсуудтай хиллэдэгээс масууруулах бодисын наймааны гинжин сүлжээнд холбогдсон. Дээр нь улс орны нийгэм, эдийн засгийн тэгш бус, дорой буурай байдал иргэдийн эрх чөлөөнд халдар, зэвсэгт халдлага, хүн болоод машин хулгайлах, дээрэмдэх, барьцаалах, хүчирхийлэл гээд бүхий л төрлийн гэмт хэрэг гараг эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 2 сая гаруй хүн амтай Гветмала хотын 100,00 хүн ам тутамд 42 хүн амиа лддаг байна.
4. Кабул, Афганистан - Дайны хөл тасардаггүй газар
Кабул хот Багдад шиг Америкийн арми нэвтэрч бөмбөгдснөөс хойш улам бүр дордсон. 35 сая хүнтай Афгаистан улс хэдэн арван жилийн турш амар амгалан байдлыг огт үзсэнгүй. Засгийн эрхийг гартаа авах гэсэн улс төрийн сөргөлдөгч олон хүчнүүд хоорондоо тэмцэлдэн ээлж дараалан Кабулд хяналтаа тогтоож, ялагдагч тал эсэргүүцсээр байна. Олон арван жилийн турш дайнтай байснаас эдийн засаг бүрэн нурж ард иргэд нь ядууралд автан үүнээс улбаалсан аллага хаядлага бөмбөг дэлбэлэлт, амиа золиослолт, хүн хулгаалах гэмт хэргүүд өдөр тутмын болж газар авсан. Улс төрийн тогтворгүй байдал нь 3.2 сая хүнтэй Кабул хот хийгээд Афганистаны цаашдын хувь заяаг ямар байхыг төсөөлөхөд бэрх болгож байна.
3. Каракас, Венесуэл - Гудамжны халдлага
Каракасыг гурван зүйлээр мэддэг. Нийслэл хот, хар тамхи мансууруулах бодисын наймаа, аллага. Сүүлийн үед эдийн засаг унаж хүн амын амьжиргааны түвшин буурснаар гудамжны дээрэм, хулгай хүчирхийлэл ихэссэн байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд хотыг хэсэгчлэн хувааж өөр хоорондоо тэмцэлддэг аж. 3.5 сая гаруй хүн амтай Каракас хотын 100,000 иргэн тутамд 134 аллага ногддог. Эдгээр хэргийн ихэнх нь шийдэгддэггүй байна. 2014 онд Венесэулд 24,000 хүн гэмт хэргийн улмаас амиа алджээ.
2. Акапулько, Мексик - Хуульгүй газар
Өмнө нь, Мексикийн далайн эргийн 1 сая орчим хүн амтай Акапулько хот кино одууд, алдартай хүмүүсийн оих дуртай амралтын газруудаараа мөн урлаг сдорт нийтийн арга хэмжээ зохион байгуулдгаараа жуулчдыг соронз мэт татсан алдартай газар байжээ. Гэвч жуулчдын хот гэмт хэргийн хот болсон байна. Мщксикийн хамгийн аюултай хотод хууль цааз бараг үйлчилдэггүй бөгөөд 100,000 хүн амд 104 хохирогч ногдож байна. Орон нутгийн цагдаагийн хүч гэмтт хэрэгтнүүдтэй тэмцэх чадваргүй болсон гэнэ. Тэр байтугай ямар ч хараа хяналтгүй хар тамхины наймаанаас болж хэтрүүлэн хэрэглэж амиа алдагсад гудамжинд үхсэн байдаг байна.
1. Сан-Педро-Сула, Гондурас - Дэлхийн хамгийн аюултай хот
Үхэл татвар хоёр зайлшгүй гэдэг үгийн энд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Гондурасын хоёр дахь том хот Сан-Педро-Сула гэмт бүлэглэлүүдийн гарт байдаг гэхэд болно. Та тэнд гэмт бүлэглэлүүдэд татвар төлнө үгүй бол алуулна. Гондурасын баруун ходй хэсэгт байдаг 1.4 сая гаруй хүн амтай Сан-Педро-Сула хотын 100,000 хүн ам тутамд 171 хүн гэмт хэргийн золиос болон амиа алддаг байна. Энэ нь өдөр бүр гурван хүн алагддаг гэсэн үг гэнэ. Энэ л үзүүлэлтээрээ 2014 дэлхий нхамгийн аюултай хотын жагсаалтыг тэргүүлжээ. Орон нутгийн бүлэглэлүүд мансууруулах бодис зэвсгийн наймаа голлон эрхэлдэг ба өөр хоорондоо эрх мэдэл газар нутгаа булаалцалдан зэвсэгт мөргөлдөөн хийдэг аж. Засгийн газар энэүү хүнд байдлыг таслан зогсоож даван туулж хүч хүрэхгүй байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...