Залуу хүний заавал үзэх балет
- schedule 2015 оны 12 сарын 11
- chat_bubble 0
1. А.Адан "Жизель”
2. П.И.Чайковский "Хунт нуур''
3. П.И.Чайковский "Франческо да Римини"
4. П.И.Чайковский "Шелкунчик"
Германы зураач, хөпкмийн зохиолч Хоффманнийн 1815 онд туурвисан "Цөмөөхэй" нь дэлхийн шилдэг үлгэрт зүй ёсоор тооцогддог. Энэхүү үлгэрээс сэдэвлэн оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд "Щелкунчик" балетаа бичжээ. Орос, Америк, Европын орнуудын гээд дэлхийн бүх театруудад жил бүрийн зул сарын баяраар "Щелкунчик" эгшиглэдэг. Манайд ч гэсэн жил бүрийн 12 дугаар сард тавигддаг. Дэлхийн бүжгэн жүжгийн сор болсон энэхүү бүтээл нь сонгодгуудын ноён оргилуудын нэг яахын аргагүй мөн билээ.
5. П.И.Чайковский "Нойрссон гүнж"
6. Л.Минкус "Дон Кихот"
Эрэгтэй балетчидыг жинхэнэ утгаар нь бүжиглүүлдэг гайхалтай бүтээлүүдийн нэг бол Дон Кихот. Испанийн зохиолч Мигель Де Сервантесийн зохиолоос сэдэвлэсэн Дон Кихот балетыг Л.Минусын хөгжим, М.Петипагийн дэглэлтээр анх 1869 онд Москвагийн их театрт тавьж байжээ. Үүнээс хойш дэлхий дахинд түгсэн байна. Харин манай тайзнаа энэхүү алдарт балетыг 1971 оноос хойш тавьж байгаа юм.
7. Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй"
8. А.Хачатурян "Спартак"
9. С.С.Прокофьев "Ромео Жульета"
10. Ж.Чулуун "Уран Хас"
Нэрнээсээ эхлээд тансаг сайхан аялгуу болох нь мэдрэгдэх уг бүжгэн жүжиг нь бидний дундаас төрсөн үнэт эрдэнийн бүтээл юм. Эртний домгоос үндэслэн бүтээсэн, ард түмний цэцэн мэргэн ухаан, шинийг бүтээх хүсэл тэмүүлэл, хуучныг шүтэн бишрэхүйн тэмцлийг урнаар ёгтлон харуулсан, үндэсний хөгжмийн ая намбаданд түшиглэсэн сонирхолтой дүрслэл бүхий уг бүтээл хөгжим, бүжгийн гайхамшигт нийцэл, зохицлоороо онцлогтой. Манай театрын тайзнаа 1973 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав анх удирдан тоглуулжээ. Хаана л бол хаана эгшиглэж, эгшиглэх бүрийдээ сэтгэл гэгэлзүүлдэг энэхүү бүтээлийн сайхан аялгуу монгол хүн бүрийн зүрхнээ нэгэнт хоногшжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...