ГАДААД ХАРИЛЦААГАА ГАЦААГЧ ГАНГАН САЙДАА ЯАХ ВЭ?
- schedule Өчигдөр 13 цаг 48 минут
- chat_bubble 0
Найр наадам бялхсан зуны зугаатай өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Тажикстан болон Киргиз улсад төрийн айчлал хийгээд ирсэн мэдээ Увс аймгийн 100 жилийн ойн баярын мэдээний 100-ны нэгд ч хүрэхээргүй анир чимээгүй өнгөрөв. Японы цог жавхлант эзэн хаан Монголд айлчилж, дэлхийн чихийг дэлдийлгэсний дэргэд “жул” айлчлал ч байсан уу, анхаарал татах онцгой сонин мэдээлэл сонсогдсонгүй.
Харин гадаад харилцааны чиглэлийн мэргэжилтнүүд Ерөнхийлөгч хуучин ЗХУ-ын хоёр стан улсад айлчлал хийсэн дараалсан айлчлалыг хачирхангуй хүлээн авч байгаа бөгөөд Монгол Улсын гадаад харилцааны бодлого ахиц гарахаасаа илүүтэй ухарч байна уу гэж шүүмжилж байна.
Хоёр их хөрштэй, хөрөнгө оруулалт гацаанд ороод байгаа монголчуудын хувьд өдгөө гадаад харилцааны хамгийн том тулах хүч, хүчтэй хөдөлгүүр байх ёстой. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мега төслүүдээ хөдөлгөхөөр эрс хөдөлж чадсан ч одоо бол жинхэнэ ёсоор хөдөлгөхийн тулд бас чамгүй нарийн ухаан, бодлого хөшүүрэг шаардлагатай алтан үе. Гэтэл хөдөлгөх ёстой хөрөнгө оруулалт нь гацчихаад байгааг өмнөх Засгийн газар зарласан.
Өнгөн дээрээ хүүгийнх нь хөнгөмсөг тансаглал, жагсаал цуглаан гэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт гацсан нь Л.Оюун-Эрдэнийн огцрох болсон гол шалтгаан байж болох. Дээр нь танхимын тэргүүнээ огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн сайд Г.Батцэцэг Гадаад харилцааны сайдаараа хэвээр үлдэж дөнгөсөнд гайхал төрүүлсээр буй. Ер нь бол аз болж Монгол Улсын үе, үеийн Гадаад харилцааны сайд нар харьцангуй төлөвшсөн, туршлагатай, сэхээтэй эрхмүүд байж гадаад харилцааны чиглэлээр чамгүй амжилт гаргасан түүх бий. Гэтэл таван жилийн турш сайдаар заларсан ч сайжруулах биш муужруулсаар байгаа Г.Батцэцэг сайдыг хэвээр үлдээсэнд гайхашрахаас ч өөр аргагүй. Өнөөдөр ч танхимын тэргүүнээ самарч, Японы эзэн хааны айлчлалын үеэр хувийн том алдаа гаргасан сайд хатагтайг өөрчлөхгүй л бол гадаад харилцаанд ямар ч ахиц гарахгүй, тэр тусмаа хөрөнгө оруулалт татах нь лөөлөө болно гэж салбарынхан нь шүүмжилж байна.
Ердөө л өмнөх Ерөнхий сайдаа огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн өнөөгийн Ерөнхий сайдын нутаг нугын хүн гэдгээрээ сайд хэвээр үлдсэн, гадаад хөрөнгө оруулалт татах тал дээр мэдлэг, чадвар мэдрэмж нь өмнө нь ч одоос дутсаар байгаа ганган сайд маань ингэхэд үе, үеийн Гадаад харилцааны сайд нарын өнөө хүргэсэн бодлогыг самарч, гацаах вий дээ???
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...