Мэгж жилдээ 30 торой гаргадаг ашигтай амьтан
- schedule 2018 оны 3 сарын 21
- chat_bubble 0
Гахайн аж ахуй бусад аж ахуйгаас нилээд онцлогтой бас ашигтай. Хурдан өсөлттэй учраас жилд хоёроос доошгүй, зарим үед гурван удаа төллөдөг. Гахай зургаан сар болоход 90-100 кг болтол таргалж чаддаг юм байна.Тиймээс ихэвчлэн махны чиглэлээр өсгөдөг. Гахай хурдан өсдөг амьтан аж. Нэг мэгжнээс жилд 30 торой буюу 1.500-2.000 кг мах авч болохоос гадна хээл тээх хугацаа нь гурван сар, гурван долоо хоног гэнэ. 100 кг жинтэй гахайг нядлахад 70-75 кг мах гардаг.
Гахайн аж ахуйн үндсэн ашиг шим нь мах, өөх дээр нь алагласан мах орно. Үүний зэрэгцээ гахайн гэдсийг хиамны үйлдвэрлэлд, цусаар нь техникийн альбумин цусны гурил хийж ашиглана. Гахайн элэг, дэлүү, уушиг, зүрх, хэлийг боловсруулж хүнсний үйлдвэрт олон төрлийн нөөш бэлтгэдэг болсон. Гахайн хялгасаар сойз, багс, олсон утас хийхээс гадна хаягдал хялгасыг нь авто машины болон эмээлийн суудал чигжихэд ашигладаг аж.
Гахай нь ургамлын болон амьтны гаралтай ямар ч тэжээл иддэг онцлогтой. Цайны газар, хүнсний үйлдвэрийн, мал нядалгааны болон сүүний үйлдвэрийн хаягдал, үр тариа ногооны илүүдэл зэрэг хямд бөгөөд бусад мал идэхгүй тэжээлийг ч иддэгээрээ онцлог. Мах нь амт чанар сайтай, зөөлөн, шүүслэг тул хиам, зайдас хийхэд илүү тохиромжтой. Гадар өөхийг нь давслах, махыг нь утаж боловсруулах, өөрөөр хэлбэл давслах, утах, чанах зэрэг аргаар бүтээгдэхүүн хийх нь бусад малын махнаас илүү үнэлэгдэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...