ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕД ХАЛДСАН ИРГЭНИЙГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
- schedule 2024 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Цахим орчинд 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж буй эрэгтэйн бичлэгийг нийтэлсэн байна. “Санал зөрөлддөг, гэхдээ биед нь халдаж болохгүй “ гэх гарчигтай иргэний бичлэгийг цагдаагийн байгууллага шалгажээ.
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй уг мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нь тогтоогдсон байна.
Ийм зөрчилд холбогдогч иргэн И-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан” хэмээн заасан үндэслэлээр 250 нэгж буюу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...