МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС АЖИЛ ХАЯЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
- schedule Өчигдөр 19 цаг 22 минут
- chat_bubble 0
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаяр нар өнөөдөр /2025.11.03/ гурван талт уулзалт хийлээ. Ингээд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн зүгээс тохиролцсон гарын үсэг зурсан нэмэлт хэлэлцээрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагат бүртгүүлэх шаардлага тавьсан. Ийнхүү албажуулснаар ажил хаялтаа зогсоолоо.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажил хаялтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5-д зааснаар, тохиролцоонд хүрснээр ажил хаялт дуусгавар болно" гэж заасан үндэслэлээр зогсоож 24 цагийн дараа ажлаа хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Хэлэлцээрийн үр дүнд, 2026 оны төсөвт үндсэн цалинг 2,226,000 төгрөгт хүргэж, тухайн оныхоо сүүлээр 2,8 сая төгрөгт хүргэхээр болжээ.
Мөн багш нар есөн зүйл заалт бүхий хамтын гэрээ байгуулсан байна. Үүний нэг нь ажил хаялт зарласан хугацааны цалинг бүрэн бодож олгох байлаа. Багш нар цалингаа бүтэн авах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...