НАЙМДУГААР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
- schedule Өчигдөр 14 цаг 28 минут
- chat_bubble 0
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...