“ДАШЧОЙЛИН” ХИЙДИЙН БАРУУН ХОЙНО БАЙРЛАХ 3150 АМ МЕТР ГАЗРЫГ 9,3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ”ЭХЛЭЛ БРЭНД” ХХК ХУДАЛДАН АВЛАА
- schedule Өчигдөр 15 цаг 49 минут
- chat_bubble 0
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор Б байранд танхим хэлбэрээр боллоо. Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү өнөөдрийн дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа.
Тодруулбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон. Тухайн барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...