ЖУУЛЧДЫГ ТАТАХ ЗОРИЛГООР “UB FOOD” ФЕСТИВАЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ХАМГИЙН ТОМ АСРЫГ БАРИЛАА
- schedule 2025 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал Сүхбаатарын төв талбайд зохион байгуулж байна. “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулах болсон нь үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой юм. "Манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимтэй явагддаг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын арга хэмжээг зохион байгуулахыг зорьж байна. Мөн Улаанбаатар хотын иргэдэд олон үндэстний хоолны соёлыг сонирхуулж, дараа дараагийн жилд ямар үндэсний хоолны өдөрлөг хийх судалгааг иргэдээс авч, судалгааны үндсэн дээр өдөрлөгийг цаашид зохион байгуулна. Мөн олон үндэстний хоолны өдөрлөгийг дагасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөдХ.Нямбаатар ийг хэллээ.
Сонирхуулахад, “UB food” фестивалийг зохион байгуулж буй асар нь Монгол Улсад баригдсан хамгийн том асар юм. Тус арга хэмжээ дууссаны дараа энэхүү асарт “Циркийн долоо хоног” арга хэмжээ, үргэлжлүүлэн е-спорт, шагайн спорт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулж, аялагч, жуулчдын анхаарлыг татахаар төлөвлөж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...