ШЕНГЕНИЙ ШИНЭ ГИШҮҮН ОРНУУД
- schedule 2022 оны 11 сарын 17
- chat_bubble 0
Болгар, Хорват, Румын улсууд Европын холбооны визгүй зорчих бүс буюу Шенгений бүсэд нэгдэх шаардлагуудыг хангасан тул цаашид хугацаа алдалгүйгээр эдгээр гурван орныг бүсийн нэг хэсэг болоход зөвшөөрөл олгохыг Европын Комисс бусад гишүүн орнуудад уриаллаа. Цар тахлын үед, мөн Украины дайны нөлөөлөлтэй тулгарсан цаг үед эдгээр орнууд Шенгений бүсийн тогтвортой үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан тул бүрэн эрхэт гишүүн болгох ёстой гэж Европын комисс мэдэгдэлдээ дурджээ. 12-р сарын 8-нд ЕХ-ны орнуудын Хууль зүйн сайд нар санал хурааснаар эцсийн шийдвэр гарах товтой байна.
Тодруулга: Шенген нь Европын ихэнх орнуудыг хамарсан паспортгүй бүсийг хэлнэ. Энэ бол дэлхийн хамгийн том аяллын бүс юм.
Шенгений виз гэж юу вэ?
Шенгений виз нь тухайн хүн Шенгений бүсийн аль ч улсруу аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 90 хүртэл хоног зорчих боломжийг олгодог богино хугацааны виз юм.
Шенгений визийг Европын аль улсууд олгодог вэ?
Шенгений бүсэд Шенгений гэрээнд гарын үсэг зурсан 26 улс багтдаг бөгөөд гишүүн орнуудын иргэд тус бүс дотор хилийн хяналтаар дамжин чөлөөтэй аялах боломжтой.
Шенгений бүсийн гишүүн орон бүр Шенгений виз гаргаж болно.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...