ЖҮЖИГЧИН МЕГАН ФОКС БОЛОН ДУУЧИН MGK НАР СҮЙ ТАВЬЖЭЭ
- schedule 2022 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Холливудын жүжигчин Меган Фокс болон түүний найз залуу дуучин Машин Ган Келли нар сүй тавьжээ.
Тэд 2020 оны зургаадугаар сараас болзож эхэлсэн бөгөөд жүжигчин бүсгүй тухайн үед дуучин залуугийн "Bloody Valentine" дууны клипэнд тогложээ. Тэд бие биедээ заяагдсан мэт тохирсон хос хэмээн өөрсдийгөө тодорхойлдог.
MGK өвдөг сөгдөн өөрт нь гэрлэх санал тавьж буй бичлэгийг Меган Фокс сошиал хуудастаа дараах тайлбарын хамт хуваалцжээ.
Тэрээр "2020 оны долоодугаар сард бид баяан /хүсэл биелүүлэгч/ модны доор суугаад ид шид гуйсан. Бид маш богинохон хугацаанд галзууртлаа дурлалцсан. Харилцааны золиос юу болох, цаашид хэрхэн өрнөхийг мэдэхгүй ч бид хоёул зүрх сэтгэлдээ мансуурч, үйлийн үрээр учирснаа л мэдэж байв. Жил хагасын хугацаанд тэр тамыг яаж ийгээд хамтдаа туулж, миний төсөөлж байснаас ч илүү намайг инээлгэсээр эцэс сүүлд нь надтай гэрлэхийг хүссэн. Үүнээс өмнөх амьдрал болон ирээдүйнхээ өмнөөс би түүнд тийм гэж хэлсэн” гэжээ.
35 настай Фокс, 31 настай Келли нар аравдугаар сард Британийн GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гүн гүнзгий, маш хурдан хугацаанд өрнөж буй гал шиг дурлалынхаа тухай ярьж байв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...