АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
- schedule 2021 оны 10 сарын 1
- chat_bubble 0
“ihelp” хөдөлмөр зуучлалын байгууллага нь амралтын өдрүүд болох аравдугаар сарын 02, 03-ны өдрүүдэд “Танд тусалъя” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Хан-Уул дүүргийн “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг нь ажил эрчимтэй хайж байгаа, ажлын байраа солихоор шийдсэн болон шинээр ажилд орохыг зорьж байгаа хүн бүрт нээлттэй юм. Тэр дундаа түр хугацааны буюу цагийн ажил хайгчид болон freelancer хэв маягаар ажилладаг ажил хайгч нарыг тохирсон ажилд нь харин сошиал сувгууддаа 5000-аас дээш дагагчтай хүмүүсийг байгууллагын маркетингийн ажилд зуучлах боломжтой.
Ерөнхий зохион байгуулагчаар “Новелист” ХХК ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хөдөлмөр Эрхлэлтийн газар, Үндэсний статистикийн хороо, Bloomberg TV Mongolia, “Kewiko” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Э.ЗОЛЗАЯА
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...