ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР, ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
- schedule 2020 оны 4 сарын 14
- chat_bubble 0
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаас гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталлаа.
Тогтоолоор сул орон тоог нөхөх зорилгоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор дараах байдлаар шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэв.
Зарлагдсан ажлын байрыг эндээс харна уу
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...