Улаанбаатар хотын анхны орон сууцны хороолол
- schedule 2018 оны 2 сарын 7
- chat_bubble 0
Монголчууд гэртээ дасчихсан орон сууцанд дуртай биш байсан цаг саяхан. Тэр байтугай байр өгөхөд авахгүй, байранд орох хүн ховор ажээ. Халуун ус, уурын халаалт, цахилгаантай анхны тохилого орон сууцыг 1934 онд Аж үйлдвэрийн комбинатын орчимд ашиглалтанд оруулжээ. Тэр үед нэг айлын орон сууцны сарын хөлс 75 төгрөгөөс хэтрэхгүй байхаар улсаас тогтоожээ.
1946 оноос эхлээд хотын орон сууцыг улсаас төлөвлгөөтэй барьж эхлсэн бөгөөд энэ нь 1990 он хүртэл хэргэжиж байгаад зогссон юм. Анхны орчин үеийн хороолол бол 40, 50 мянгат байсан юм.
Тэр үеийн Улаанбаатар хотын анхны орчин үеийн хороололыг 1958 онд анх баригдаж эхлсэн бөгөөд эхний хэсэгт 40 000м.кв талбайд орон сууцаа барьж 40 мянгат гэдэг болсон бол. Хоёр дахь хэсгийг 1961 оноос 50.000м.кв талбайд барьснаар 50 мянгат гэж нэрлэх болсон байна.
Эх сурвалж: Дэлхий фото түүх групп
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...