Баянзүрх авто вокзал “Тэнгэр плаза” төв рүү нүүжээ
- schedule 2018 оны 1 сарын 11
- chat_bubble 1
Зүүн аймгуудыг зорих иргэдэд үйлчилдэг Баянзүрх зорчигч тээврийн төв Офицеруудын ордны тойргийн дэргэдэх “Тэнгэр плаза”-д шилжин байршжээ. Энэ төвөөс Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дорноговь аймгийн Замын Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.
Зай талбай томтой, үйлчлүүлэгч нь унаагаа хүлээх хүлээлгийн өрөөтэй, дэргэдээ хүний хэрэгцээний үйлчилгээтэй гээд хуучнаас олон давуу талыг энд бүрдүүлж чаджээ. Баянзүрх авто вокзал буюу хуучин төв нь дэргэдээ авто оношилгооны төвтэй учраас машин нь багталцдаггүй, том оврын автобус эргэх зай талбай багатай, иргэд суух хүлээх зай талбай хүрэлцдэггүй байсан юм. Үүнийг цэгцлэх зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчлэх стандарт бүхий Зүүн вокзалыг ийнхүү шинээр төвхнүүлжээ. Тасалбараа захиалж байгаа зорчигчид, автобусны жолооч нарын хувьд шинэхэн байр нь тав тухтай, хүлээлгийн өрөөтэй болсонд нь олзуурхаж байв. Нялх нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан живх солих өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тухтай цайлах булан гаргажээ.
Хуучин вокзал нь төвийн дулаангүй учраас шөнийн ээлжинд гарахад даарч хөрдөг, зорчигчдын хүлээлгийн танхим жижиг, тав тух муутай байсан байна. Тус төвөөр ирж очихтойгоо нийлээд өдөрт 600-1 200 орчим хүн үйлчлүүлдэг. Харин цагаан сар, наадмын үеэр ачаалал нэмэгдэж 1500 хүрдэг гэж байсан.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...