Хятадын Коммунист намын XIX их хурал эхэллээ
- schedule 2017 оны 10 сарын 18
- chat_bubble 0
Хятадын Коммунист намын /ХКН/ 19 дүгээр Их хурал өнөөдөр эхэллээ. Энэ сарын 18-24-ний хооронд үргэлжлэх Их хуралд Хятадын өнцөг булан бүрээс сонгогдсон 2280 төлөөлөгч, намын гишүүд оролцож байгаа бөгөөд үндсэн таван асуудлыг хэлэлцэх юм.
Үүнд:
- 18 дахь удаагийн Намын Төв хорооны ажлын тайлан,
- 18 дахь удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны ажлын тайлан,
- Намын дүрмийн шинэчлэлт,
- 19 дэх удаагийн Намын Төв хорооны гишүүдийг сонгох,
- 19 дэх удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны гишүүдийг сонгох аж.
Энэ сарын 17-ны өдөр болсон бэлтгэл ажлын хуралдаанаар 19 дүгээр Их хурлын нарийн бичгийн даргаар одоогийн ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юаньшаныг сонгосон байна. Мөн хурлын хянан шалгах комиссын бүрэлдэхүүн 22 хүн болон хурлын тэргүүлэгчдийн комиссын бүрэлдэхүүний 243 хүний нэрийг гаргаж, баталсан тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллэв.
ХКН-ЫН XIX ИХ ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХУРАЛ БОЛОВ
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН XIX ИХ ХУРАЛ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?
ХЯТАДЫН КН-ЫН XIX ИХ ХУРАЛ ДЭЭР ШИ ЖИНЬПИН ДАРГА ТАЙЛАН ТАВИЛАА
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН XIX ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...