ИНЕГ-ын дэд дарга ”Ханбумбат” нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээнд үзлэг, шалгалтыг хийжээ
- schedule 2017 оны 3 сарын 29
- chat_bubble 0
ИНЕГ-ын дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай 2017 оны төлөвлөгөөт үзлэг, шалгалтын хуваарийн дагуу гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Ханбумбат” нисэх буудалд ажиллав.
Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрэм /ИНД-139/-ээр аэродром эзэмшигч “Оюутолгой” ХХК, аэродромын гэрчилгээ эзэмшигч “Эй Си Эйч Сервис” ХХК болон “Ханбумбат” нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээнд төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг хийсэн байна.
Мөн ИКАО-ын хавсралт, Doc, ИНД-139 “Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа”, “Аэродром тавигдах шаардлага”-ын хүрээнд нисэх буудлын менежмент, үйл ажиллагаа, аэродромын байгууламжийн байдал, тэдгээрийн арчлалт, ашиглалтын байдлыг шалгажээ.
Түүнчлэн онцгой байдлын төлөвлөгөө, үйл ажиллагааны стандарт, хамтрагч байгууллагуудын харилцан ажилладаг журмууд, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, сургалтын төлөвлөгөөтэй танилцсан байна.
НААХЗА-аас урьд онуудад хийгдсэн үзлэг шалгалтын мөрөөр хийгдсэн залруулах ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, баримт нотолгоо, хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...