Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барих нь
- schedule 2016 оны 8 сарын 10
- chat_bubble 0
Өнөөдрийн Засгийн газрын ээжит хуралдаанаар малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа.
Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын өдөр, шөнөгүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болохыг хуулийн төсөлд тусгаж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...