Чийг татдаг гуталнаас ийм аргаар салцгаая
- schedule 2018 оны 5 сарын 23
- chat_bubble 4
Зуны бүгчим халуунд бид пүүз, кет гэх зэрэг чийг татдаг гутал ихээр өмсдөг. Хэдийгээр энэ нь хөлд хөнгөн эвтэйхэн байдаг ч өглөөнөөс орой хүртэл өмсөхөд эрүүл мэндэд халгаатай төдийгүй хувийн ариун цэвэрт ч багагүй хүндрэл учруулдаг. Тиймээс таньд чийгтэй хөлөө мөөгөнцөрдөхөөс сэргийлэн яаж арчлах тухай зөвлөж байна.
1. Хөлөө савантай усаар угааж сайн хатаах хэрэгтэй
Хөлийн уланд хөлсний булчирхай их байдаг тул хөлөө өдөр бүр савандаж угаах хэрэгтэй. Хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийн улаа үрж угаадаггүй. Энэ нь нян үлдэх нөхцлийг бүрдүүлдэг. Хөлөө угаасны дараа сайн хатаах хэрэгтэй. Тэр тусмаа хөлийн салааг сайн хатаах нь чухал. Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг. Өсгийд хуримтлагдсан эвэр, зузаарсан арьсаа ч мөн авах хэрэгтэй учир нь зузаарсан, үхэжсэн арьс үнэр гаргагч нянгуудад хамгийн таатай орчин болдог.
2. Хуш модны улавч худалдан авах
Энэ улавч нь хөлний эвгүй үнэрийг дарах, нянгийн өсөлтөөс урьдчилан сэргийлдэг.
3. Гэртээ хөл нүцгэн эсвэл задгай таавчиг өмсөж сур
Хөл нүцгэн эсвэл задгай таавчигтай байх нь таньд багагүй тус хүргэнэ. Хөлнөөс чинь эвгүй үнэр гараад таныг зовоогоод байвал өдөрт 2-3 удаа оймсоо соль. Үнэр дарагч болон хөлс дарагч зэргийг хэрэглэж болно. Хамгийн гол нь хөлс дарагч нь алюмины оксидтой байх ёстой. Хэрэв үнэр арилахгүй бол бүлээн усанд нэг халбага цууны хүчил хийж, хөлөө 10 мин дүрээд сайтар арчаарай. Шаардлагатай бол эмийн сангаас мөөгөнцөрийг эсрэг тос авч түрхээрэй. Энэ бүгдийг 10 хоног хэрэглээд үзэх хэрэгтэй.
4. Чийг татдаг гутал авахдаа угааж болох эсэхийг худалдагчаас асуу
Та гутлаа ойр ойрхон солиод үз. Нэг хос гутлыг хоёр хоногт нэг өмсөхийг хичээ. Мөн гутлаа угаа хоёр хоноход гутал бүрэн хатна энэ нь гутал дотор үржсэн нянг бүрэн устгана.
5. Гуталаа хөлдөө
Хуванцар уутанд гуталаа хийн шөнийн турш хөлдөөгөөрэй. Маргааш нь наранд гаргаж хатаагаарай гутал чинь чийг татахаа болино.
6. Гутландаа нимбэгний хальс хийн хонуул
Эхлээд гутлын хоншоорт хийн дараа нь гутлын өсгийд хальсыг хийж хонуулаарай.
7. Спирт агуулсан шингэн
Хөвөнд архийг ууршуулан гуталруугаа хийгээрэй. Архи нь маш амархан ууршдаг учир чийг татахаас сэргийлдэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...