Хүүхдүүд дээвэр нь онгорхой цэцэрлэгт хүмүүжиж байна
- schedule 2016 оны 4 сарын 4
- chat_bubble 0
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэл ихтэй үнэлэгдсэн байна.
Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг өнгөрсөн 2015 оны аравдугаар сард эхлүүлсэн боловч гүйцэтгэгч компани нь тодорхой шалтгааны улмаас арваннэгдүгээр сард барилгын ажлыг зогсоосон аж.
Тиймээс өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой байгаа ба барилгын хогоор хүрээлэгджээ. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд явуулж буй нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж буйг албаны хүмүүс хэлж байна.
Г.Булганаа
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...