Торгоны зам буюу Торгоны орон
- schedule 2016 оны 1 сарын 28
- chat_bubble 0
Хятад улс нь яах аргагүй хамгийн анх торго үйлдвэрлэгч орон юм.
Домогт өгүүлснээр Хуанди хааны эхнэр Лэй зу анх хүр хорхойг тэжээж, торгоны утсыг гарган авч, торго нэхэх аргыг нээсэн гэдэг. Археологичид Хятадын торго нэхэх арга нь 4 000 жилийн түүхтэй гэж үздэг юм билээ. Торго нь эрт цагт хааны ордны сурвалжит гэр бүлийн хувцасны гол материал төдийгүй гадаад худалдаанаас гол ашиг олдог бүтээгдэхүүн байжээ.
Эртний Хятадын торгон бүтээгдэхүүн төрөл зүйлээр баялаг байсан аж. 2000 жилийн өмнө Хань улсын алдартай гадаад харилцааны дипломатч Зан Цянь Европ руу аялж баруун Азийн олон улс орнуудад “Торгоны зам”-ыг нээснээр Ази, Европт илүүтэй худалдаалагдах болжээ.
Баруун Европын орныхон Хятад торгонд маш дуртай байсан ба МЭ нэгдүгээр зуунд эртний Ромын нэг хаан Хятад торгон дээл өмсөж жүжиг үзэхээр очсноор хуран цугласан олныг гайхуулж байсан гэдэг. Үүнээс хойш хүмүүс Хятад торгон хувцас өмсөхийг хүсдэг болж Хятад “Торгоны орон” гэж нэрлэгдэх болсон түүхтэй гэнэ билээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...