Улсын ерөнхий прокурорын газарт бүтцийн өөрчлөлт хийж халаа сэлгээ хийжээ
- schedule 2015 оны 4 сарын 3
- chat_bubble 0
Улсын Ерөнхий прокурор М.Энх Амгалангийн дөрөвдүгээр сарын 1-нд 5/74 тоот тушаалаар зарим ажилтныг ажлаас чөлөөлж, ажилд томилсон байна.
Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4. 18.1.6 дахь заалт, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/22 тоот тушаал, 2011 оны 46 тоот тушаалаар батлагдсан ‘Прокурорыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам’-ыг тус тус үндэслэн Улсын Ерөнхий лрокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий лрокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга О.Чулуунбаатар, Улсын Ерөнхий прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.Сагсай, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, шалгаптын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа. эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ц.Мөнхбат, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд, Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн хяналтын прокурор М.Оюундэлгэр, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нарыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон үүрэгг ажлаас нь чөлөөлжээ.
Мөн өдрөөс эхлэн О.Чулуунбаатарыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Гүйцэтгэх ажил хариуцсан прокуророор, Г.Ганзоригийг Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа. эрх зүйн туслалцааны хэлтсийн даргаар. Е.Сагсайг Улсын Ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар, Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар, Б.Бат-Оршихыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Дүн шинжилгээ. судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар, М.Оюундэлгэрийг Улсын Ерөнхий прокурорын туспах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргаар. Ц.Мөнхбатыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар, Л.Болдыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалтын төвийн захирлаар тус тус томиллоо.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...