Хүүхдийн Эрхийн Конвенц
- schedule 2014 оны 8 сарын 26
- chat_bubble 0
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний Нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх Монгол улсын 5 дахь удаагийн тайлан илтгэлийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэхүү тайлан илтгэлд 2009-2013 оны хугацааны мэдээллийг хамруулах бөгөөд НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хорооноос Монгол улсад өгсөн удирдамжийн дагуу хэрэгжилтийг тайлагнах юм.
Тайланд монгол улсын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм соёлын онцлог байдал, үндсэн хууль, улс төр, эрх зүйн бүтэц зохион байгуулалт, хүний эрхийг хамгаалж дээдлэх эрх зүйн хүрээ, үл ялгаварлах, эрх тэгш байдал болон холбогдох гэрээ конвенцийн тайлангийн хэрэгжилтийг тусгах юм. Мөн тайланд Хүүхдийн эрхийн конвенцийн зүйл заалтуудын талаар 2009-2013 он дуустал хугацааг хамруулсан статистик мэдээллүүдийг багтааж тайлагнахаар ажиллаж байна. Орон нутгаас Дархан-уул, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн 6 аймаг орон нутгийн конвенцийн тайлангаа боловсруулж дуусаад байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...