Цонхны шил үйлдвэрлэдэг нууцаас өгүүлье!
- schedule 2018 оны 4 сарын 1
- chat_bubble 0
Хаягдал шилийг дахин боловсруулж сайн чанарын хиймэл чулуун хавтан үйлдвэрлэдэг эд хэдэн үйлдвэртэй болмоор байна. АНУ-ын 80, Япон болон Хонг-Конгийн гэр бүлийн 80 орчим хувь нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг амьдралдаа ашигладаг гэдэг нь судалгаагаар нэгэнт нотлогджээ. Бэлэнчлэх сэтгэлгээтэй монголчууд бидний хувьд өөрсдөө үйлдвэрлэгч байна гэдэг нь зарим хүний санаанд үл орж, зарим талаар “манайхан ч дээ, хийж чадахгүй дээ, зүгээр л сонирхоё” хэмээн ярьж ирэх нэгэнтэй нь ч тааралдсан. Түүхий эдийн олдоц сайн энэ л төрлийн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэхгүй гэвэл гадны хэн нэгнийг монголд бизнесээ эрхлэхэд муучилж гоочлох хэрэггүй санагддаг. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гол түүхий эд нь болорт элс, өөхөн цагаан элс, нунтагласан өөхөн цагаан чулуу юм.
Элс, өөхөн цагаан хоёрт төмөр, хром агуулагдсан байвал шар ногоон болон, ногоон өнгөтэй муу шил болдог. Сайн чанарын шил хийхэд эхлээд элс чулуу хоёроо хими, физик чанарынх нь хувьд сайн цэвэрлэнэ. Элсний болон нунтагласан өөхөн цагааны ширхэг 0.2-0.5 мм-ээс томгүй байх ёстой юм байна.
Халуунд тэсвэртэй шил хийхэд борын хүчил холих хэрэгтэй гэж байсан. Харин үйлдвэрт хэрэглэх шилэнд хөнгөн цагааны исэл, хээрийн жонш, шавар /каолие/ холино.
Сайн чанарын шил сав, өнгөт шил, дурангийн шилний найрлаганд сод орвол сайнаас гадна калийн ислийн догшин шүү хийвэл зохино. Соод болон догшин шүү манай оронд элбэг бий. Тусгай зориулалтын шилэнд лити хэмээх эрдэс холивол зохилтой. Ер нь шилний найрлаганд ордог калийн ислийн оронд цэрд эсхүл шохойн чулуу, магнийн ислийн оронд цагаан жуган хольж болно. Эдгээрээс литигээс бусад нь манай оронд элбэг байдаг гэсэн. Дуранд ашигладаг шил, болор шилний найрлаганд орох барийн ислийн оронд нүүрсхүчлийн бари, хар тугалганы ислийн оронд тугалганы зос хольж болно. Хар тугалганы зос манайд элбэг байдаг бөгөөд гагцхүү төмөртэй байж болзошгүй. Шил хийхэд ордог туслах чанарын түүхий эд гэж бий. Мөн дээр нь шилийг тунгалаг, цайвар болгох, будах түүнчлэн биежүүлэх бодис гэж орно.
Бусад шилийг бодвол илүү тунгалаг болгох шилэн доторх жижиг хийн бөмбөлгийг арилгах зэрэгт сульфат натри, хлорт натри, догшин шүү, хайлуур жонш холино. Биежүүлэхэд нүүрстөрөгч холино. Манайд хайлуур жонш олборлодог олон газар бий. Өнгөт шил хийхэд кобальт, диф, төмөр, хром, манган, селен, зэс, уран, кадми, хүхэр, хлорт алт зэргийг хольж будагны оронд хэрэглэнэ. Эдгээр бодисуудын ихэнх нь манайд бий. Гэрэл ойлгох, цайруулах цагаан шил, бүдэг шил зэргийг хийхэд фосфорт сурьма, цагаан тугалга зэрэг эрдэс холино. Эдгээрээс манайд цагаан тугалга элбэг байдаг. Шил үйлдвэрлэхэд түүхий эдээ жижиглэх, тунгаах, хатаах, жин хэмжүүрээр хэмжиж найруулж холих, тээрэмдэх, нэгэн жигд багсармал болгох, чийг болон химийн найрлагыг тодорхойлох, хутган найруулах зэрэг ажил хийнэ. Жор найруулахдаа борын хүчил, шүлт, фтор зэрэг дэгдэмхий бодисын өөрчлөлтийг нарийн тооцох хэрэгтэй.
1.400-1.600 хэмд шилээ хайлан, үүссэн бөмбөлгөн хийг гүйцэт арилах, зарим уусаагүй хэсгийг уусч дуустал чанахад анхаарах хэрэгтэй. Дуран болон болор шил, шилэн кабел, зарим төрлийн өвөрмөц шилийг хийхэд өөр төрлийн аргыг хэрэглэдэг. Хийж буй шилээ жигд тунгалаг болгоход чаналтын явцын хутгалт чухал нөлөө үзүүлдэг. Үүний тулд маш удаан хутгах шаардлага гарна. 1800 хэм халуунд болорт элсийг хайлж бал чулуун хэвэнд цутгахад болор шил болдог. Хайлмал шилийг шахуургийн тусламжтайгаар шахах, үлээх, татаж, сунгаж цувина. Мөн хэвэнд цутгаж олон төрлийн шилэн эдлэл хийнэ. Шилэн эдлэлийг амаараа үлээдэг байсан бол сүүлийн үед зориулалтын машин ашигладаг болжээ. Хийсэн бүтээгдэхүүнээ цочмог хөргөж болдоггүй аж. Яаралгүй хөргөх хэрэгтэй. Цонхны шилийг хэдхэн минутанд шатааж, хөргөж болдог бол дуран болон бусад нарийн зүйлд хэрэглэх шилийг хэдэн сараар шатааж аажим хөргөөдөг байх юм. Шил үйлдвэрлэхэд хатаах ажиллагаа нь чухал. Хэрэв буруу хатаавал хийсэн шил үр дүнгүй боллоо л гэсэн үг.
Хагардаггүй бат бөх шилээр галт тэрэг, авто машин, нисэх онгоцны цонхыг шиллэдэг. Шил хийж буй шилээ хөргөхдөө галаа аажмаар багасгах хэрэгтэй. Түүнээс гэнэт унтрааж болохгүй нь. Ингээд бэлэн болмон бүтээгдэхүүнээ засах хэрэгтэй болно. Тэгэхээр бүтээгдэхүүний өөг халуун, хүйтэн, мөн химийн аргаар засдаг юм билээ. Өө сэвийг нь галд хайлуулан өнгөлөхийг халуун засалт, огтлох, зүсэх, нүхлэх, зүлгэх, өнгөлөх зэрэг ажлыг тусгай зүлгүүр элс, гуранзаар хийж гүйцэтгэхийг хүйтэн засал гэдэг аж. Харин шилэн дээр хээ угалз гаргахад фторт устөрөгчийн хий, хайлуур жоншийн хүчил, түүний давс зэргээр “хордуулан” хийдэг гэж байсан. Хайлуур жоншийн сулавтар хүчил, хүхрийн чанга хүчил хоёроор хордуулбал шил байгаагаасаа илүү гялалзсан өнгөтэй болдог гэнэ лээ. Тэгэхээр энэхүү хүчлээр идүүлж өнгөлөх аргыг химийн аргаар өнгөлөх гэж нэрлэх аж.
Тэгэхээр шилэнд орох зарим төрлийн эрдэс бодисыг хүснэгтээс харна уу.
Шилний зориулалт |
Цахиурын |
Хөнгөн цагаан төмрийн |
Борын |
Кальцийн |
магнийн |
Барийн |
Цонхны |
70.72 |
1.2 |
- |
7.8 |
3.4 |
- |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...