Шингэн ханын цаасыг ОХУ болон Европт өргөнөөр хэрэглэх болжээ
- schedule 2016 оны 11 сарын 29
- chat_bubble 0
Үүдний өрөөний обой нь гэмтэхдээ амархан байдаг. Иймд гэмтээхэд тийм ч амархан бус, зузаан угаадаг обой коридор,үүдний өрөөнд зохимжтой.
Хүүхдийн өрөөнд нэгэн жигд өнгийн обой уйтгартай.
Хүүхдийн өрөөнд насанд нь тохирсон цэцэг навч, бяцхан амьтдын дүрс бүхий обой наавал хөнгөн, зугаатай сэтгэгдэл төрүүлнэ. Гадны загвар зохион бүтээгчид хүүхдүүдэд зориулан өнгөөр буддаг ханыг цаасыг хүртэл бүтээжээ. Гайхалтай биш гэж үү.
Гүн ногоон өнгийн обой нь баргар, дүнсгэрмэдрэмж төрүүлдэг тул ийм сонголтоос зайлсхий.Гэгээн, цайвар ногоон өнгө нь тайвшруулахүйлчилгээтэй тул унтлагын өрөөнд тохирно. Нил ягаан, улаавтар өнгийн обой нь хүний сэтгэцд сөргөөр нөлөөлдгийг мартуузай.
Ханын цаас нь интерьерийн гол суурь материалын нэг юм. Анх япон болон хятад улсуудад анх үүссэн гэж үздэг бөгөө цаасан обойг эрт дээр үеэс зүүн азийн эдгээр улсууд үндэсний аргаар үйлдвэрлэж ханандаа нааж хэрэглэдэг байсан.
XVIII-р зуун үед Европчууд даавуун обой хэрэглэж байсан ба сонирхолтой нь түүнийг хана таазанд хадаасаар хадаж тогтоодог байжээ.
XVIII-р зуунд Англид обойг гараар үйлдвэрлэдэг байсан бол XIX-р зуунаас цаасыг урт хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотойгоор обойг уртаар нь машинаар үйлдвэрлэж хуйлсан хэлбэртэйгээр худалдаанд гаргаж эхэлсэн байна. Ингээд цаасан обойны үйлдвэрлэл хөгжсөнөөр даавуун обойны хэрэглээ багасаж зах зээлээс шахагдсан байна. Одоо ханын цаасыг төрөл зүйл, хийц дизайны өргөн сонголттойгоор үйлдвэрлэдэг болсон ба хэрэглэгчдийн хүсэлтээр өөрийнх нь хүссэн өнгө дизайнаар ч үйлдвэрлэх боломжтой болжээ. Ханын цаасны ерөнхий хэмжээ нь 10м х 0,53-ийн хэмжээтэй байдаг. Сайжруулсан 2 давхар цаасан, угаадаг, эмульсддэг, товойлгож гарсан гоёлтойхээтэй обой нь 15м х 0,53м Товойлгож гаргасан гоёлын хээтэй обой нь 25м х 1,06м
Ханын цаас нь төрөл зориулалтаасаа хамаарч цаасан, товгортой, угаадаг, торгон, нэхмэл, шилэн хөвөн, зузаан хуванцар түрхлэгтэй, дуу намсгадаг,чийг даадаг,шингэн обой гэх зэрэг маш олон төрөл байдаг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...