Австрали- Монголын бизнес зөвлөл байгуулагдав
- schedule 2014 оны 2 сарын 13
- chat_bubble 0
Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдсанаа Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв.
ТУЗ-ын даргаар дэлхийд Австралидаа нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна.
Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй бөгөөд Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.
Австралид суугаа Монголын ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачлагыг дэмжин ажилласан бөгөөд тус зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...