Орон сууцны зээлийн статистик
- schedule 2013 оны 12 сарын 3
- chat_bubble 0
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээ
Өмнө олгосон ипотекийн зээлээс 797.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16726 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 470.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 726.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 11153 иргэнд 645.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.
Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 249.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 12-р сарын 02-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1082.1 тэрбум төгрөг болно.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...