Дэлхийн түүхэн дэх аймшигтай онгоцны ослууд
- schedule 2013 оны 11 сарын 21
- chat_bubble 0
Дэлхийн түүхэнд онгоцны осол янз бүрийн шалтгаануудаас болон гарсан байдаг. Үүнд техникийн /онгоцны/, байгалийн, диспетчерийн /хөдөлгөөний удирдагч болон техник, тоног төхөөрөмж систем/, мөн алан хядах ажиллагаанаас болж гардаг. Хамгийн их хохирол учруулсан онгоцны осолд алан хядах ажиллагаанаас болж Нью Йоркийн худалдааны цамхагийг мөргөсөн ослыг нэрлэж болно. Ихэр хоёр цамхагийг мөргөсөн “Американ эйрлайнс”-ийн 11 дугаартай нислэгээр онгоцны 92 хүн, газар дээр 1600, “Юнайтэд эйрлайнс”-ийн 175 дугаартай нислэгээр онгоцны 65 хүн, газар дээр 900 /хоёр онгоцны хүмүүсийг оролцуулаад 2,753 хүн/ нас барсан. Энэ түүхийг хүн болгон мэдэх тул орхиод дараагийн хөнөөлт ослуудыг дурдъя.
10. 1988 он. Pan American - Нислэг 103
Хохирол: 270
1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Пан Американ” компанийн зорчигч тээврийн 103-дугаар нислэг “Boeing 747–121A” онгоц Шотландын дээгүүр нисэх үед дэлбэрэлт болон онгоц сүйрч 21 орны 270 хүн /243 зорчигч, 16 багийн гишүүн, газар дээр байсан 11 хүн/ амь үрэгдсэн. Хэсэг хугацааны дараа уг дэлбэрэлт нь Ливийн тусгай ажилтнуудын үйлдсэн хэрэг байсан нь тодорхой болсон байна. Эн хэргийн талаар нэг талаас Маумар Каддафи өөрийн хүмүүсээ хамгаалан нөгөө талаас АНУ тэргүүтэй олон улс, Нэгдсэн үндэстний байгууллага оролцон Ливийн эсрэг хориг арга хэмжээ шахалт дарамт үзүүлсээр байлаа.
Ингээд 2002 онд аргагүйн эрхэнд Маумар Каддафи зорчигч бүрийн төлөөсөнд 10 сая ам.доллар буюу нийт 2.7 тэрбум ам.доллар өгөх санал тавьсан. Түүнийгээ биелүүлсэн байна. Харин АНУ өөрийн 128 зорчигчийн ар гэрт дээрх мөнгөнөөс 1 сая ам.долларыг өгсөн байдаг.
9. 1979 он. American Airlines - Нислэг 191
Хохирол: 273
1979 оны тавдугаар сарын 25-нд “Американ айрланес” компанийн 191 дугаартай нислэг Чикагогоос Лос Анжелос орох Мак Доннелл Дуглас DC-10 онгоц “О Хара” нисэх буудлын дэргэд сүйрсэн. Онгоцны нэг хөдөлгүүр ажиллахгүй болсноор нислэгийн зурваснаас хөөрөөд удалгүй ослын буулт хийжээ. Буугаад өнхрөх явцдаа хэд хэдэн машин техник, бусад зүйл зэргийг дайран явсаар дэлбэрч 258 зорчигч, багийн 13 гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Мөн газар байсан хэдэн хүн өртсөнөөс хоёр нь нас барсан байдаг. Уул нь найман долоо хоногийн өмнө уг онгоцны хөдөлгүүр эвдэрч түүнийг засч байжээ.
8. 2003 он. Iran Ilyushin Il-76
Хохирол: 275
2003 оны хоёрдугаар сарын 19-нд сүйрсэн энэ онгоцны талаар мэдээлэл бага байна. Мэдэгдэж байгаагаар Ираны зэвсэгт хүчний “Ил-76МД” онгоц Захеданаас Керман орох гэж нисч байгаад цаг агаарын хүнд хэцүү байдлаас болон уул мөргөн сүйрсэн гэдэг байна. Учир нь тухайн өдөр манантай, маш хүчтэй салхитай байсан гэсэн мэдээлэл байдаг байна. Тус онгоцны сүйрлээр 257 зорчигч /цэрэг/ багийн 18 гишүүн бүгд амь үрэгджээ.
7: 1988 он. Iran Air - Нислэг 655
Хохирол: 290
Энэхүү сүйрэл нь одоог хүртэл олон улсын цэрэг армийн маргаантай ослуудын нэг юм. 1988 оны долоодугаар сарын 03-нд Ираны иргэний агаарын тээврийн 655 дугаартай нислэг үйлдэж байсан “Airbus A300 B2-203” онгоц Бандер Аббасаас хотоос Дубай орохоор Персийн булангийн Ормузын хоолой дээгүүр нисч байтал АНУ-ын байлдааны онгоцноос /нисдэг тэрэг/ харвасан пуужинд оногдон сүйрсэн. Иран Иракийн дайн болж байсан үед Америкийн тал бидний өөдөөс шууд чиглэн ирэхээр нь цэргийн онгоц /цаана нь Ираны F-14A сөнөөгч онгоц нисч байсан гэдэг/ байна хэмээн андууран харвасан гэсэн тайлбар хэлдэг байна. Тус онгоцны ослоор 290 хүн амь эрсэджээ. Энэ хэргийн маргаан олон улсын шүүх хүртэл явж, 1996 онд хоёр тал тохиролцоонд хүрч АНУ 61.8 сая ам.доллар буюу зорчигч бүрийн ар гэрт 213,103.45 ам.доллар өгөхөөр болжээ. Харин АНУ одоог хүртэл буруугаа хүлээж энэ тал дээр уучлалт гуйгаагүй байдаг гэнэ.
6. 1980 он. Saudi - Нислэг 163
Хохирол: 301
1980 оны наймдугаар сарын 19-нд Саудын Арабын Сауд Айрланесийн 163-р нислэгийн Lockheed L-1011-200 TriStar онгоц Эр Риядын нисэх буудлаас хөөрөн хэдхэн минутын дараа нэг хөдөлгүүр унтарч, нисэгчид эргэн яаралтай ослын буулт хийсэн боловч каргоны хэсэгт унаж улмаар шатан сүйрсэн. Багийн гишүүд болон аврах албаныхан яаралтай арга хэмжээ авах тал дээр /зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх/ алдаа гаргаснаар хорт утаанд ихэнх хүмүүсийн амьсгал нь боогдон нийт 301 хүн амь эрсэдсэн байдаг /үүний 14 нь багийн гишүүд/. Газардсанаас хойш 15 минутын турш аврах хаалгаа онгойлгож чадаагүй байна. Мөн ачааны хэсгийн тусгаарлагчийг түргэн гал авалцдаг материалаар хийсэн байжээ.
5. 1985 он. Air India – Нислэг 182
Хохирол: 329
1985 оны зургаадугаар сарын 23-нд Энэтхэгийн агаарийн тээврийн “Бойнг 747-237В” онгоц Монериал-Лондон-Дели чиглэлийн нислэг үйлдэж яваад Ирландын агаарын зайд Атландын далай дээр 9400 метрийн өндөрт дэлбэрчээ. Онгоцонд байсан 307 зорчигч багийн 22 гишүүн бүгд амь эрсэджээ. Зорчигчдын 268 нь Канад, 27 Англи, 24 нь Энэтхэг хүмүүс байсан байна. Дараа нь энэхүү осол Энэтхэгийн Синх терриостуудын тавьсан бөмбөг дэлбэрснээс болсон нь тодорхой болсон. Бөмбөг тавьсан явдал нь аварга том онгоцонд /747 ангиллын/ тавьсан анхны тохиолдол гэнэ. Дараа нь “Пан Американ”-ы 103 нислэгт 1988 онд болсон.
4. 1974 он. Turkish Airlines - Нислэг 981
Хохирол: 346
1974 оны гуравдугаар сарын 03-нд Туркийн агаарын тээврийн “McDonnell Douglas DC-10” онгоц Парисаас Лондон орохоор 981-дүгээр нислэг үйлдэж яваад ачаа тээшний таг салхинд онгойсноор битүүмжлэл алдагдан Францын Меакс хотын ойролцоо сүйрчээ. Нэг ёсондоо нисгэгч анхаарал хяналтаа бага зэрэг сулруулснаар уг осол болсон байна. Нисэгчид онгоцоо автомат дээр нь тавиад онгоцоо хяналтгүй орхижээ. Ачаа тээшний хэсгийн тагийг гар удирдлагаар хаах боломжтой байсан байна. Онгоц унахаас 72 секундын өмнө нисэгчид удирдлагыг гартаа авсан боловч оройтсон бөгөөд онгоц ойд хэдэн хэсэг болон задран унаснаар 346 хүн /335 зорчигч, багийн 11 гишүүн/ амь алджээ. Энэ сүйрэл нь нэг онгоцны ослоор нас барсан хүний тоогоор 2-рт, онгоцны ослоор нас барсан хүний тоогоор 4-рт ордог.
3. 1996 он. Charkhi Dadri, Энэтхэг. Kazakhstan airlines – нислэг 1907, Saudi Arabian Airlines –нислэг 763
Хохирол: 349
Энэхүү сүйрэл нь 1996 оны арваннэгдүгээр сарын 12-нд Делигийн “Charkhi Dadri” нисэх буудалд болсон. Казахстаны цэргийн 27 зорчигч багийн 10 гишүүнтэй “KZK 1907” нислэгийн “Ил-76” онгоц буух гэж харин Саудын Арабын 312 хүнтэй зорчигч тээврийн “Boeing 747” онгоц хөөрөх гэж байгаад мөргөлдөн 349 хүний амь эрсэдсэн байдаг.
Ослын шалтгааныг Казахстаны нисэгчид англи хэл муу мэддэг, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн тушаалыг ойлгоогүйгээс болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг. Нөгөө талаас радио операторын хяналтын систем хуучирсан муу, онгоцны локаторын дэлгэц нарийн тодорхой зааж чадахгүй байсан гэж үздэг байна. Тус нисэх буудлын локаторын систем нь 1990-ээд оны өмнөх үеийнх байжээ. Ослын дараа шинэчилж эхэлсэн.
Казахстаны онгоц 4600 фут өндөрт, Саудын Арабын онгоц 4300 фут өндөрт байсан бөгөөд Ил-76 онгоц 4300 фут хүртэл доошилж Boeing 747-ийн далавчийг мөргөн сүйрсэн. Нислэгийн оператор 4600 футын өндрөө барихыг давтан хэлж байсан гэдэг. Харин нисэгчид онгоцыг олж хараад дээш өндрөө авахыг оролдсон боловч оройтжээ. Мөргөлдөөнөөр Бойнг хяналтаа алдан газарт унан бүгд амь үрэгдсэн бол “Ил-76” буух үедээ осолдсон боловч дөрвөн хүн амь үлдэж дараа нь шархаа даалгүй амь эрсэдсэн байна.
2. 1985 он. Japan Airlines - Нислэг 123
Хохирол: 524
1985 оны наймдугаар сарын 12-нд болсон Японы агаарын тээврийн 123-р нислэгийн сүйрэл нь нэг онгоцны хамгийн хүн амь эрсэдсэн явдал болжээ. Нисэх зурвасаас хөөрөөд удалгүй 12 минутын дараа “Boeing 747SR-46” онгоцны дөрвөн гидро систем нэгэн зэрэг гэнэт ажиллагаагүйгээс онгоц удирдлагагүй болжээ. Нисэгчид хяналтыг гартаа авахыг оролдон чармайж эхлээд Токиогийн онгоцны буудалд, дараа нь Америкийн цэргийн баазад буулгах гэж оролдсон боловч онгоц хаа хамаагүй хэрэн тэнэж явсаар уул мөргөн сүйрч 524 хүний /багийн 15 гишүүн, 509 зорчигч/ амь эрсэдсэн байдаг байна. Америкийн баазын орчим унасан тус онгоцон дээр 20 минутын дараа аврагчид очсон боловч харанхуй болж аврах ажиллагаанд хүндрэл учирчээ. Харин азаар 4 хүн амьд үлдсэн байдаг.
1. 1977 он. Канарын арлуудын “Tenerife” нисэх буудал. Pan American, KLM
Хохирол: 583 хүн
1977 оны гуравдугаар сарын 27-нд болсон энэхүү сүйрэл нь 30 гаруй жил хэдий өнгөрсөн ч дэлхийн түүхэн дэх онгоцны хамгийн хохирол ихтэй сүйрэлд тооцогддог.
Канарын арлуудын нэг Tenerife арлын “Лос Родес” нисэх буудал нь зай талбай багатай, нэг нисэх зурвастай, зурвас руугаа орж гарах дөрвөн гарцтай, таксины паралель замтай /энэ замыг онгоцны маневрт ашигладаг/ гэнэ. Тухайн үед уг нисэх буудалд таван том, нэг жижиг онгоц байсан бөгөөд “Пан Американ”, болон Нидерландын “KLM” компанийн хоёр “Бойнг 747” нисэх онгоц зэргэлдээ байрлаж байсан байна. Хоёр онгоц нисэх зурвас руу цуг орж шатахуунаа дүүргээд байсан “KLM” компанийн онгоц нисэх зурвасаас эргэж хурдаа аван хөөрөх, түүний замыг чөлөөлж 4-р гарц руу орж амжаагүй Пан Американы онгоцтой мөргөлдөн 586 хүн нас барсан байдаг. Харин “Пан Амеркан”-ы онгоцны 61 хүн амь аврагджээ. Ослыг цаг агаарын хүнд хэцүү байдал /манан/, үүн дээр диспетчерийн радио зааварчилгааны алдаа, нисэгчдийн зан ааш, туршлагаас болсон гэж үздэг байна.
11. 1983 он. Korean Airlines - нислэг 007
Хохирол: 269 хүн
Навиагацийн систем алдаатай ажилласанаар Korean Airlines компанийн Нью Йоркоос Аляскийн Анчорэйж хотоор дамжин Сөүл орох 007 дугаартай нислэгийн “Boeing 747-230B онгоц замаасаа хазайж ЗХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр дайран гарч Сахалины арлын өмнөд хэсэгт сөнөөгч онгоцонд /Су-15/ 1983 оны есдүгээр сарын 01-нд буудагдан сөнөсөн.
Энэхүү зорчигч тээврийн онгоцонд багийн гишүүдийг оролцуулаад 16 орны 269 хүн /багийн 23 гишүүн, 246 зорчигч/ амь эрсэдсэн. Хүйтэн дайны үед уг онгоц замаасаа 557 км хазайж хоёр удаа хил зөрчин Камчаткийн хойгоор дайран өнгөрч, Сахалины арлыг мөн дайран өнгөрөөд гарах үеэр ЗХУ тагнан турших ажиллагаа явуулж байна хэмээн устгасан байдаг. ОХУ одоог хүртэл тагнан турших үйл ажиллагаа явуулж байсан гэж үздэг.
12. 2011 онд. American Airlines Flight 587 /Airbus A300B4-605R/
Хохирол: 265
13. 1994 онд. China Airlines Flight 140 /Airbus A300B4-622R/
Хохирол: 264
14. 1991 онд. Nigeria Airways Flight 2120 /Douglas DC-8-61/
Хохирол: 261
15. 1979 онд. Air New Zealand Flight 901 /McDonnell Douglas DC-10-30/
Хохирол: 257
16. 1985 онд. Arrow Air Flight 1285 /Douglas DC-8-63CF/
Хохирол: 256
17. 1996 онд. African Air (RA-26222) /Antonov An-32B/
Хохирол: 237
1996 оны нэгдүгээр сарын 28-нд Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса хотод ОХУ-ын ачаа тэврийн АН-32В онгоц худалдааны захын дэргэд унаж их гал гарч 237 хүн амь эрсэдсэн. Шархдаж түлэгдсэн хүмүүс 500 гаруй болсон гэдэг байна. Харин багий 6 гишүүн бүгд амьд үлджээ.
Энэ нь онгоцны ослоос болж онгоцонд байсан хүмүүс бүгд амьд харин газар дээр байсан олон хүн өртсөн хамгийн том осол болон үлджээ. Оросоос түрээслэн авсан уг онгоцоор Анголын зэвсэгт хүчний цэргийн зэр зэвсэг тээвэрлэж байсан ба ачааг хэтрүүлэн ачсан бүрэн дүүрэн шатахуунтай байсан гэсэн таамаг байдаг. Тиймээс хөөрөх хурд хангалалтай авч чадахгүй, газраас тасрах гэж оролдсон боловч чадалгүй унасан.
18. 1997 онд. Garuda Indonesia Flight 152 /Airbus A300B4-220/
Хохирол: 234
19. 1996 онд. TWA Flight 800 /Boeing 747-131/
Хохирол: 230
20. 1998 онд. Swissair Flight 111 /McDonnell Douglas MD-11/
Хохирол: 229
Мөн бусад онцлох сүйрлүүд
2001 он. Japan Airlines компанийн агаарт болсон осол
Дэлхийн иргэний агаарийн тээврийн түүхэнд 2001 оны эхээр агаарт хоёр онгоц мөргөлдөн осол гарсан байдаг байна. Азаар 677 хүн бүгд амь үрэгдээгүй бөгөөд харин 99 хүн шархдаж гэмтсэн байна. Японы иргэний агаарын тээврийн “Бойнг 747” онгоцны хөдөлгөөний мөргөлдөөнөөс сэргийлэх систем гацсанаас Дуглас “DC-10” онгоцтой шүргэлцэж хоёр онгоц амжилттай ослын бууулт хийж зорчигчдыг аварчээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...