“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нийт 658 сая төгрөгийн орлого олжээ
- schedule 2013 оны 11 сарын 12
- chat_bubble 0
ШӨХТГ-аас Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтын мэдээллийг олон нийтэд өгдөг болсноор багагүй цаг хугацааг өнгөрүүлээд байгаа билээ. 2013 оны аравдугаар сарын 25-наас 31-ний хооронд “Өргөө” болон “Тэнгис” кино театруудаад “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Тагнуулч аав” хоёр кино гарч байгаа бөгөөд “Тагнуулч аав” 86,734,000, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зөвхөн Тэнгис кино театрт гарч 26,802,000 төгрөгийн орлого олжээ.
Өнгөрсөн найман сараас гарч олны хүртээл болсон кинонуудын олсон орлогын мэдээ.
1. Зэрлэг цэцэгсийн хүлэмж /09.13-наас театруудад гарч эхэлсэн/ 657,690,000 /орлого/ төгрөг.
2. Микроны босс /0 8.26-наас/ 503,067,873 төгрөг.
3. Ганц бие бүсгүйчүүд /0 8.26-наас/ 256,794,247 төгрөг.
4. “Тагнуулч аав” /10.16-наас /. 220,343,000 төгрөг.
5. “Голланд сарнай” 08.30-наас 09.19-нд гарч дууссан. 65,330,587 төгрөийн орлого олсон.
6. “Муушгийг таван гар тоглох албагүй” /0 9.27-ноос зөвхөн Тэнгис кино театрт гарсан/ 38,508,000 төгрөг.
7. “Дуудлага” 09.27-ноос зөвхөн “Тэнгис” кино театрт гарч 11,195,000 төгрөгийн орлого олсон.
8, “ Аягүй тэнэгээ “09.30-наас зөвхөн Тэнгис кино театрт гарч 13,091,000 төгрөгийн орлого олов.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...