Хамгийн гайхалтай усан гүүрнүүд
- schedule 2015 оны 8 сарын 27
- chat_bubble 0
Гүүр гэхээр гол мөрөн, хавцал, жалга, зам зэрэг дээгүүр тавигдсан ямар нэг зүйлийг дамжин өнгөрүүлдэг байж таарна. Тиймээ, архитектурын олон улсын хэллэгээр акведукт /aqueduct/ хэмээгддэг эдгээр гүүрүүд нь тийм зориулалттай бөгөөд харин хүн болон янз бүрийн тээврийн хэрэгслүүд нь усаар явахааар байдаг байна. Өнөө үеийн усан гүүрийг анх 17-р зуунаас эхлэн бүтээж эхэлжээ. Моторт эрин эхлээгүй байсан тухайн үеийн тээврийн гол хэргэсэл нь завь, хөлөг онгоц байсан учраас усан зам барих нь түгээмэл байсан байна.
Понткисиллте (Pontcysyllte Aqueduct)
Хэрвээ Уэльсэд байгаад та завиар зугаалах дуртай бол бүр 19-р зууны эхэнд баригдсан гүнзгий хавцлын дээгүүр баригдсан алдартай Понткисиллте усан гүүрээр аялаарай. Аж үйлдвэрийн хувьсгалийн эрин үе 1805 онд ашиглалтад оруулсан энэ акведукт /усан гүүр/ Дэлхийн соёлын үнэт өвийн 1-р зэрэглэлийн хамгаалалтад орсон.
307 м урт, 3.4 м өргөнтэй энэ гүүр маань Лианголлен сувгийг тосгон суурингуудтай холбон Ривер Дий голын хөндий дээгүүр газраас хамгийн өндөр хэсэгтэй 38м-т баригдсан аж. Гүүр 18 чулуун суурин дээр төмөр бүтэцтэй баригдсан ба усны гүн 1.6 м гэнэ. Гүүр давхар явган хүний замтай.
Их Британид акведукт хамгийн олон байдаг ба 10 м гаруйгаас 250 м урт хүртэл нийт 30 гаруй байгаа аж.
Дундас (Dundas Aqueduct)
Энэхүү жаахан нумарсан хэлбэртэй акведуст нь Их Британийн хамгийн эртний усан байгууламж гэдгээрээ нэр хүндтэй. 1797-1801 онуудад баригдаж 1805 онд нээгдсэн. Дундас акведукт нь Авон Кеннет сувгийг холбон Авон гол, Уэссекс мейн төмөр зам дээгүүр баригдсан 137.2 м урттай чулуун суурин бүтэцтэй усан гүүр. Английн баруун өмнөд хэсгийн Уилтширийн Лимплей Стокт байдаг энэ гүүрийн өргөн нь 4,5-5м.
Бартон Свинг (Barton Swing Aqueduct)
Английн Манчестерт байдаг Бартон Свинг, Бартон роад хэмээх хос гүүр нь навигацид /тээврийн сүлжээнд/ ашиглаж байгаа эргэлддэг дэлхийн цорын ганц гүүр аж. Учир нь гүүр тээврийн “Манчестер шип канал” хэмээх усан суваг дээгүүр ердөө 2.9 м өндөртэй баригдсан.
Бартон Свинг нь усан гүүр бол Бартон роад нь авто замын гүүр юм.
Сувгаар буюу доогуур нь том усан онгоц явах боломжтой бол дээгүүрх Бартон Свинг гүүрээр аялалын жижиг завь явах бололцоотой. 1894 онд нээгдсэн Английн Рункорн, Лейх хотуудыг холбодог “Брижуотер канал” хэмээх сувгийн нэг хэсэг болсон энэхүү 101 м урттай, 1450 тн хүнд төмөр гүүр нь доод сувгааар том усан онгоц явах үед хаагдан 90 хэмээр эргэж замыг чөлөөлдөг онцлогтой. Харин нөгөө гүүр нь мөн адил эргэдэг авто замын гүүр.
Лангдил (Langdeel Aqueduct)
Дээрээс нь харахад усанд автсан газар шиг харагдах төмөр бетон Лангдил усан гүүрийг N31 хэмээх авто замын дээгүүр 2004-2008 онуудад барьсан. Нидерландын хойд зүгийн Лийуварден хотын дэргэд байх энэ гүүр нь 2.78 м гүн, 25 м өргөн 110 м урттай. Түүнийг дөрөв дөрвөн ширхэг бүхий гурван эгнээ төмөр бетонон баганан дээр суурилуулсан байна.
Ринваарт Хаарлеммермийр (Ringvaart Haarlemmermeer)
Нидерландын баруун хэсгийн Roelofarendsveen хотын дэргэд байх энэ усан гүүрийг 1961 онд барьжээ. Ринваарт сувгийн энэ гүүр А4 хурдны зам болон төмөр зам дээгүүр гардаг байна.
Эдстон (Edstone Aqueduct)
Эдстон усан гүүр нь нийт 6 км урттай усан /Stratford-upon-Avon Canal/ сувгийн нэг хэсэг болсон гурван усан гүүрийн хамгийн урт нь юм. Нөгөө хоёрыг нь Воотен Вовен /Wootton Wawen Aqueduct/, Яарнингейл /Yarningale Aqueduct/ гэдэг байна. Эдстон усан гүүр 145м урттай бөгөөд төмөр зам дээгүүр тавигдсан. Гүүрийг 8-10 м өндөртэй тоосгон багана дээр байрлуулсан.
Велувимир (Veluwemeer Aqueduct)
Нидерландын Хардервейк хотын орчимд байдаг Велувимир гүүр нь дэлхийн хамгийн том хиймэл арлыг /Флеволанд/ Нидерландын эх газартай холбодог ердөө 25 м урттай, 19 м өргөн, 3 м-ийн гүнтэй хурдны замын дээгүүр баригдсан гүүр. Харин гүүртэй огтлолцсон N302 хурдны замаар өдөр бүр 28,000 орчим авто машин явдаг байна.
Бриар (Briare Aqueduct)
Бриар усан гүүр /Canal de Briare/ 1890-1896 онуудад баригдсан ба Фрацын эртний сувгийн нэг хэсэг юм. Бриар гүүр 117 жилийн турш Франц төдийгүй дэлхийн хамгийн урт буюу 662.7 м усан гүүр байлаа. Харин 2003 онд Германы Магдебургийн гүүр нээгдснээр энэхүү алдраа алдсан.
Луара голын дээгүүр баригдсан 6.1 м өргөнтэй, 2.2 м гүнтэй энэ гүүр нээгдснээсээ хойш 120-иод жилийн турш тасралтгүй ашиглагдаж байна. 13,000 тн жинтэй төмөр гүүрийг 14 ширхэг багана суурь тулан байдаг.
Пон-дю-Сар (Pont du Sart Aqueduct)
Бельгийн баруун хэсэгт байдаг Пон-дю-Сар гүүр нь гурван хурдны зам, нэг тойрог замын дээгүүр тавигдсан ба 498 м урт, 46 м өргөн, 46,000 тн жинтэй гүүр. "Centrumkanaal" сувгийн нэг хэсэг болсон уг гүүр тус бүр нь 3м диаметр бүхий 28 ширхэг бетон баганан тулгууртай.
Люн (Lune Aqueduct)
Английн Ланкастер хотын дэргэдэх Люн голын дээгүүр Ланкастер сувгийн энэхүү гүүрийг тэртээ 1797 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Уг гүүр нь 18.6 м өндөртэй таван нумарсан хаалга хэлбэрийн чулуун тулгууртай 202.4 м урт, 6 м өргөн аж. Дэлхийн соёслын үнэт өвийн 1-р ангилалын хамгаалалтад орсон уг гүүрийг тухайн үед 50 мянга орчим фунтийн өртгөөр 3 жилийн хугацаанд босгож байсан гэнэ. Харин саяхан сэргээн засах ажлын зардал 2 сая фунт болсон гэнэ.
Хаверуд (Håverud Aqueduct)
Шведийн Хаверуд гүүрийг тухайн үеийн инженерийн хамгийн гайхамшигтай шийдлийн нэг гэж үздэг. Тухайн үед газар хөрсний байдлаас гүүрийн хөдөлгөөнийг уламжлалт "цоож" /хоёр өөр түвшинтэй усыг холбон хөдөлгөөнийг зохицуулахын тулд завь онгоцыг түр цоожинд хийн нэг түвшинд оруулах/ ашиглан шийдэх боломжгүй болсон. Тиймээс Dalsland хүрхрээг ашиглан 30 м урт төмөр ган хийж энэ цоожийг шийдсэн байна.
Ихэнх тохиолдолд хүн бүрийн мэддэг болсон Хаверуд гүүрэн дээгүүр явж буй дарвуулт завь бүхий фото зураг жуулчдыг соронз мэт татдаг байна. Гүүр 1865-1868 онуудад баригдсаныг харин сайн мэддэггүй аж.
Крабберсгат Навидукт (Naviduct Krabbersgat)
Нидерландын Крабберсгат гүүр бол дэлхийн хамгийн анхны "Навидукт" /цоож бүхий -усан замын гүүүр/ гүүр аж. Дэлхий нийтээр Naviduct нэрээр нь мэддэг. Энэхүү өвөрмөц мега төсөл нь хоёр өөр түвшинтэй усан тээврийн замаар зорчих хөлөг онгоцны хөдөлгөөний цоожлох маягаар зохицуулдаг байна. Ингэснээр далайгаас ирж байгаа болон далай руу гарах хөлөг онгоцнуудыг аваар осолгүй, саадгүй явахад хялбар болгодог аж.
Гүүрийг 2003 онд 55 сая еврогийн өртгөөр ашиглалтад оруулсан.
Гүүрийг
Магдебург (Magdeburg Aqueduct)
Германы төв хэсгийн Эльба голын дээгүүр байх Магдебургийн гүүр бол дэлхийн хамгийн том хамгийн урт /918 м/ усан гүүр. үүнийг барихад 24,000 тн ган төмөр, 680,000 куб.метр бетон оржээ. Эльба-Хавел болон Миттерланд сувгийг холбосон Магдебургийн 1997 оноос эхлэн 500 сая еврогийн өртгөөр барьж 2003 онд нээгдсэн.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...