Усан гүүр
- schedule 2014 оны 4 сарын 12
- chat_bubble 0
Гүүр. Гүүр гэхээр танд ямар нэгэн ус, гол мөрний дээгүүр эсвэл хоёр газрыг холбосон машин, галт тэрэг, явган хүний, дугуйтай зорчих зориулалтай төмөр, модон, чулуун, бетонон гээд янз бүрийн загвартай гүүрүүд буух байх. Тэгвэл энэ гүүр бол огт өөр усан гүүр юм.
Германы "Магденбургийн усан гүүр" гэдэг нэрээр дэлхий дахинд нэрлэгдсэнн энэ гүүр өвөрмөц байдлаараа дэлхийд алдартай. Учир нь энэ гүүрээр машин, галт тэрэг биш усан онгоц явах зориулалтай юм байна. Магденбург хотын орчимдд байрлах усан гүүр нь Германы төв хэсгийн хоёр (Mittellandkanal буюу "Дундад газар" болон "Эльба-Хавел") сувгийг холбосон 12 км урт усан замын нэг хэсэг нь юм.
Уншигч та энэ усан гүүрийг усан суваг /усан зам/ гэж ойлгох хэрэгтэй.
Германаар Wasserstraßenkreuz гэж нэрлэгддэг энэ байгууламж нь 1 км орчим урттай цогц байгууламж бөгөөд Эльба гол дээгүүр гарсан гүүр нь жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг ажээ. Гүүр /усан зам/ нь 918 м урт бөгөөд үүний 690 м нь газраар, 228 м гүүр /Эльба гол дээгүүр/ байдаг. Гүүрний өргөн нь 34м, усны гүн нь 4.25м ажээ.
Энэ усан гүүрийг /суваг/ бүтээн байгуулснаар эдийн засагт маш их ач холбогдолтой болсон гэдэг.
Хоёр сувгийг холбох санаа 1919 онд гарсан ч 1930 гараад ажил хэрэг болж эхэлжээ. Харамсалтай нь дэлхийн дайнаас болж бүтээн байгуулалт зогссон байна. Улмаар Ардчилсан Германд нутагт хамаарах болсон бөгөөд улс төрийн хувьд болохгүй байсан уу, эдийн засгийн ач холбогдол бага гэж үзсэн үү, (нэг суваг нь Баруун Германд голлон байсан) хөрөнгө мөнгө дутсан уу энэ ажлыг үргэлжлүүлээгүй байна.
Тэгээд хожуу хоёр Герман нэгдснээр хөрөнгө оруулах боломжтой болж 1997 онд барилгын ажлыг сэргээж 6 жилийн турш ажиллаж 24 мянган тн ган, 68 мянган м.куб бетоноор гүүрийг гүйцээж сувгаа холбож 2003 онд дуусгажээ.
Одоо үед Магденбургийн энэ гүүр нь Европын хамгийн урт усан гүүр юм байна. Энэ гүүр нь усан замаас гадна явган хүн болоод дугуйгаар явах замтай ажээ.
2003 оны тооцоогоор энэ гүүрийн барилгын өртөг хагас тэрбум евро хүрсэн гэж тоцоолжээ. Одоо энэ гүүр ашиглалтад орсноор Берлин, Ханновер Магденбург хотуудыг усан замаар холбодог болсон бөгөөд жуулчдыг татах гол хэрэгсэл болж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...