“Tata Motors" БНХАУ-д үйлдвэрээ нээнэ
- schedule 2014 оны 10 сарын 21
- chat_bubble 0
Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors" компанийн “Jaguar Land Rover" салбар нэгж БНХАУ-д анхны үйлдвэрээ нээхээр болсон байна. Тус компанийн зүгээс БНХАУ-д борлуулалтаа нэмэгдүүлэх, мөн “Range Rover Evoque" загварынхаа зардлыг багасгах замаар үнээ бууруулах үүднээс ийм шийдвэрт хүрчээ. “Jaguar Land Rover"-оос өгсөн мэдээллийн дагуу шинээр баригдах үйлдвэр Шанхайгаас баруун хойд зүгт 110 км-т орших төдийгүй, жилд 130 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна.
Тус компанийн тооцоолсноор үйлдвэрлэлийг дотоодод явуулсанаар бүтээгдэхүүний үнийг 15 хувь хүртэл бууруулж, “Fiat Chrysler" болон “Volkswagen" компаниудтай өрсөлдөх боломжтой болох ажээ. “IHS" байгууллагаас тогтоосноор 2020 он гэхэд автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд 1.2 сая ширхэг спорт загварын автомашин борлуулах төлөвтэй байна.
Н.Алтан
Эх сурвалж: WWW.BLOOMBERGTV.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...