Эцэг тогтоох шинжилгээг хийлгэх иргэдийн тоо өсчээ
- schedule 2013 оны 10 сарын 9
- chat_bubble 0
БНСУ-д одоогоос таван жилийн өмнө эцэг тогтоох шинжилгээг жилд дунджаар 2 192 иргэн, нэг сая орчим вон төлж хийлгэдэг байсан бол одоогийн байдлаар энэ үзүүлэлт хоёр дахин өсч жилд дунджаар 4860 иргэн эцэг тогтоох шинжилгээ өгдөг болсноор шинжилгээний төлбөр 120-140 мянган вон болтлоо буурсан байна.
Сүүлийн үед гэр бүлийн гишүүд бие биендээ итгэж амьдрахаас илүү , энэ миний хүүхэд мөн гэдгийг баталсныхаа дараа сэтгэл хангалуун амьдрахыг илүүд үздэг болсон байна. Уг шинжилгээг заавал 2 талын харилцан зөвшөөрсний дараа л хийх ёстой ажээ.
Хэрвээ хэн нэгний хүсэлтээр уг шинжилгээг эцэг болох хүний үс, хэрэглэж байгаа шүдний сойз, тамхины иш зэргийг нууцаар авчран хийлгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь зөвхөн насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд жирэмсэн болсон тохиолдолд л ашиглагдаж болох юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...