Эмэгтэйчүүдэд хамгийн их сайшаагдсан бэлгэвч
- schedule 2013 оны 10 сарын 5
- chat_bubble 0
Одоо та бvхэндээ дэлхийд чанараараа тэргvvлдэг таван бэлгэвчийг нэрлэе. Та бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх хамгийн чухал асуудал болсон энэ vед таны сонголтонд туслах зорилгоо энэ мэдээллийг зориулж байна. Мэдээж нэг удаагийн буруу үйлдээсээ болоод насаараа харамсаж амьдрахад хүрвэл яах билээ?
Ердийн бэлгэвчнээс 40-50 хувь нимгэн тул...
“Аванти сvпер нимгэн” /AVANTI SUPER THIN/. Энэхvv бэлгэвчийг латексээс илvv бат бєх материал болох полиратинаар хийжээ. Тиймээс бэлгийн хавьтлын vед урагдаж цоорох бий гэж айлтгvй. “Duron” компанид vйлдвэрлэсэн. Ердийн бэлгэвчнээс 40-50 хувь нимгэн тул та бэлгэвч угласан эсэхээ огт анзаарахгvй аж. Жижиглэн худалдааны vнэ нь 10 ам.доллар.
Усан суурьтай, тосолгоотой бэлгэвч
“Кимоно микро нимгэн” /KIMONO MIKRO THIN/
Япончуудын латексаар хийсэн энэ бэлгэвч ердийн бэлгэвчнээс 38 хувиар нимгэн. Усан суурьтай тосолгоо буюу любрикентээр маш нимгэн тосолсон. Бэлгэвчгvй хавьтаж байгаа мэт сэтгэгдэл тєрvvлдгээрээ алдартай. Yнэ нь 9.99 ам.доллар.
Эмэгтэйчүүдэд хамгийн их сайшаагдсан бэлгэвч
“Инспирал кондомс” /INSPIRAL CONDOMS/
Латексээр хийсэн энэхvv бэлгэвчийн бvтэц нь ороомог хэлбэртэй тул бат бєх бєгєєд бэлэг эрхтэнтэй илvv нягт наалддаг байна. 1998 онд “Космополитан” сэтгvvлээс хийсэн судалгаагаар хамгийн дээд оноог эмэгтэйчvvдийн зvгээс авчээ. Нэгэн эмэгтэй бичихдээ “ ...хичнээн ч олон байрлалаар хавьтахад энэ бэлгэвч огтхон ч урагдаагvй шvv” гэжээ. 12 ширхэгтэй нэг боодол нь 9.99 ам.долларын vнэтэй.
Эмэгтэй бэлгэвч
“Фемэйл кондомс” /FEMALE CONDOMS/
Полиратинаар хийсэн энэхvv эмэгтэй бэлгэвч нь любрикент тосолгоотой. Швейцарийн “The Female Health Company”-д vйлдвэрлэсэн. Yнэ нь 18.49 ам.доллар.
Уужим бөгөөд урт
“Макс” /MAXX/.
Энэ бэлгэвчийн толгойн хэсэг бусад бэлгэвчээс 25 хувиар уужим болон уртаараа онцлог. Тvvнчлэн ердийн бэлгэвчээс 25 хувь нимгэн латексаар хийсэн. Үнэ нь 8.99 ам.доллар.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...