ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН 3, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 1 ХЭРЭГТ НИЙТ 21 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ
- schedule Өнөөдөр 16 цаг 55 минут
- chat_bubble 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 105 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 897 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн гурав, мөрдөн байцаалтын нэг хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагаас дөрвөн хариу хүлээн авчээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...