”Милан–Кортина 2026” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцасыг ”Гоёл кашмер”-ынхан урлажээ
- schedule Өнөөдөр 12 цаг 45 минут
- chat_bubble 0

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцуулж байна.
Монгол Улсын үндэстний онцлог, соёлын ялгарлыг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын индэрт таниулж, дэлхий дахинд сурталчлах эрхэм зорилгын хүрээнд Монголын Үндэсний Олимпын Хороо (MNOC) Энэ удаад Энэ удаад "Гоёл кашмер"-ын хамт олон өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг бүтээх хариуцлагатай үүргийг хүлээн авсан байна.
"Гоёл кашмер"-ынхан Уламжлалт хувцсыг орчин үеийн загварт нийцүүлэхээс илүүтэйгээр аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин амилуулж, дэлхий дахинд хүргэхийг зорьжээ.
Тэд загварынхаа талаар,
Зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг нарийн хатгаж, ёслол хүндэтгэлийн сүр жавхлант хэв маягийг шингээсэн нь онцгой утга илэрхийлнэ.
Мөн нүүдэлчин ард түмэн бидний хатуу ширүүн өвлийг даван туулахад түшиг болж ирсэн Монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг илэрхийлсэн ёслолын дээл, барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэсэн, монгол гэр болон ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг дээд зэргийн чанараар урлалаа.
Хэдэн мянганы туршид Төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн Монголчуудын тэсвэр хатуужил, ур ухаан, дайчин чанарыг дэлхийн спортын их тавцанд тодотгон харуулж, эх орноороо бахархах бахархлыг ийнхүү хамтдаа тунхаглаж байна гэлээ.





Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...