НЭГДҮГЭЭР САРЫН ЗУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ БАЙДЛЫН МЭДЭЭ ГАРЛАА
- schedule Өчигдөр 16 цаг 23 минут
- chat_bubble 0

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 1 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.
Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3%-д нэн их, 17%-д их, 38%-д дунд, 26%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 16%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...