16 НАСТАЙ ОХИН БОЛОН 32 НАСТАЙ ЭМЭГТЭЙН АМЬ НАСЫГ ОНЦ НОЦТОЙГООР ХОХИРООСОН Ц.Д-Д БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
- schedule Өчигдөр 19 цаг 53 минут
- chat_bubble 0
16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох хэрэг БГД, ХУД, СХД-Н ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН танхимд хоёр өдөр үргэлжилж, шүүхээс шүүгдэгч Э.Н, Э.Г, Х.Э нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Д-д онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Мөн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, бусдыг тодорхой үйлдэл хийхээр шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр занал хийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэм хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...