ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ХУРАЛДААНД ИРСЭН ГИШҮҮДИЙН ГУРАВ НЬ ДЭМЖЛЭЭ
- schedule Өнөөдөр 13 цаг 51 минут
- chat_bubble 0
Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ өнөөдрийн /2025.10.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хураалт явуулахад байнгын хорооны ирц 68.8 хувьтай байлаа. "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураахад нийт 22 гишүүн оролцож гишүүдийн 86.4 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй.
Тодруулбал Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанд ирсэн гишүүдийн гурав нь буюу гишүүн Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нар дэмжиж, бусад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар дэмжээгүй гэж санал өгсөн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...