2025 оны зургаадугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
- schedule 2025 оны 6 сарын 10
- chat_bubble 0
2025 оны 06-р сарын 11-нээс 06-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
12-нд нутгийн зарим газраар,
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
14-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...