ХААХ
ШУУД: ”ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ” ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ
БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ВАКЦИН, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛЛЭЭ
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НД ЭХЛҮҮЛНЭ
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР D.PARLIAMENT-ААР САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ 59 ЖИЛИЙН ДАРАА ТОГЛОГДОЖ БАЙНА
- schedule 2025 оны 5 сарын 12
- chat_bubble 0
Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа өнөөдрөөс эхлэн дахин тоглогдох гэж байна. Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжигт 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...