ХААХ
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИНГ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ
- schedule 2024 оны 12 сарын 6
- chat_bubble 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд:
- УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...