ХААХ
ТАВАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР НИЙСЛЭЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН СЕРИ ДУГААР ОЛГОНО
- schedule 2024 оны 10 сарын 25
- chat_bubble 0

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар ямар зохицуулалтаар олгох талаар мэдээлэл өглөө. Шинээр оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхдаа дараах шалгуур тавина.
Үүнд:
- Үйлдвэрлэснээс хойш 10 жилийн дотор орж ирсэн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгоно.
- Экспортолж буй орноосоо техникийн хяналтын үзлэгт орсон бичиг баримт бүрдүүлж ирсэн машиныг бүртгэнэ.
Зэрэг орж ирсэн тээврийн хэрэгсэл бол:
- Цахилгаан, устөрөгч болон эдгээрийн хосолмол тэжээлт тээврийн хэрэгслийг бензин, дизель хөдөлгүүрт машины дарааллын өмнө бүртгэнэ.
- Тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн огноог харгалзан шинэ машиныг дарааллын өмнө бүртгэнэ.
- Зөв талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг түрүүлж бүртгэнэ гэх мэт шалгуур тавьж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...