ХААХ
АВТО ЗОГСООЛ ДЭЭРЭЭС АВТОМАШИНАА ХУЛГАЙД АЛДСАН ГЭХ ХОЁР ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
- schedule 2024 оны 10 сарын 24
- chat_bubble 0

Авто зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх 2 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр буюу аравдугаар сарын 23-нд бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин алдагдсан гэх дуудлага ирсэн байна. Мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...