УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ОУВС-ГИЙН ДЭД ТЭРГҮҮН КЕНЖИ ОКАМУРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ
- schedule 2024 оны 10 сарын 5
- chat_bubble 0
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамураг өчигдөр буюу аравдугаар сарын 4-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болж, таван нам, эвслийн төлөөллийг ханган, ардчилсан засаглалыг бэхжүүлж буй талаар УИХ-ын дарга онцлов.
Тэрбээр УИХ-аас хүний эрхийг хангасан хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд дэмжин ажиллаж байна гэлээ.
ОУВС-ийн дэд тэргүүн Кенжи Окамура Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх үүднээс нийгмийн олон салбарын дуу хоолойг парламентдаа бүрдүүлж чадсанд талархалтай байна гэлээ. Тэрбээр ОУВС, Монгол Улс нь түншийн харилцаатай байдгийг тодотгоод, эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, бодитой өсөлт бий болж буй талаар харилцан санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...