ХААХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ УИХ-ЫН 2025 ОНЫ 95 ДУГААР ТОГТООЛД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА
АЖИЛ ХАЯЛТАД НИЙСЛЭЛИЙН 70 ГАРУЙ СУРГУУЛЬ, 160 ЦЭЦЭРЛЭГ БОЛОН ЕСӨН АЙМГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ НЭГДЭХЭЭ МЭДЭГДЖЭЭ
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Д.АМАРБАЯСГАЛАН: ЖУРАМ БАТЛАХ НЭРЭЭР ХУУЛИАР ТОГТООСОН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛДАГ ЯВДАЛ ЦААШИД ҮГҮЙ БОЛОХ ЁСТОЙ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ШӨНӨДӨӨ НЭМЖ ХҮЙТЭРНЭ
”АВТОМАШИНГҮЙ ӨДӨР- 2024” АРГА ХЭМЖЭЭГ ЭНЭ САРЫН 21-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
- schedule 2024 оны 9 сарын 9
- chat_bubble 0

“Автомашингүй өдөр-2024″ арга хэмжээг энэ сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулна. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
- Д.Сүхбаатарын гудамж,
- Их сургуулийн гудамж,
- Сөүлийн гудамж,
- Партизаны гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Төмөрчний гудамж,
- Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Токиогийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.
Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...