СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ИРГЭНИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
- schedule 2024 оны 7 сарын 25
- chat_bubble 0
Цахим хуудсанд орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа иргэний бичлэгийг энэ сарын 23-ны өдөр нийтэлжээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Toyota Harrier” маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон байж болзошгүй 52 настай иргэн Д-г олж тогтоосон. Иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ эхний байдлаар хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ.
Мөн иргэд, жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахтай таарсан тохиолдолд нэн даруй таслан зогсоож, цагдаагийн байгууллагад хандаж, хамтран ажиллахыг уриалав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...