ХААХ
ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Г.ЭНХТАЙВАНГ ТОМИЛЛОО
МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭМЧ НАР ХАВДРЫН ПРОТОН ЭМЧИЛГЭЭГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
МИАТ КОМПАНИЙН ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Д.МӨНХБАТЫГ ТОМИЛОГДЛОО
ДОПИНГ ИЛЭРСЭН ГУРВАН БӨХӨД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ТАНИУЛСАН БАЙНА
- schedule 2024 оны 7 сарын 22
- chat_bubble 0

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан билээ. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн юм.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Иймд өнөөдөр тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулж байгаа аж.
Харин үлдсэн нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...