ЗАСГИЙН ГАЗАР ГУРВАН ШАДАР САЙДТАЙ АЖИЛЛАНА
- schedule 2024 оны 7 сарын 8
- chat_bubble 0
УИХ-аар албан ёсоор Засгийн газрын бүтцээ баталж, маргааш хамтарсан Засгийн газрын сайд нараа томилж, тангараг өргөснөөр шинэ хамтарсан Засгийн газар ажилдаа орох бололтой.
Хамтарсан Засгийн газар бүтцээ урьдчилан тохирчээ. МАН-ын удирдлагууд Засгийн газрын бүтцээ боловсруулахдаа яамдын чиг үүргийн давхардуулахгүй байх, том төслүүдээ үр дүнтэй хэрэгжүүлэх уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлогтой, төрөлжүүлсэн байдлаар ажиллахаар тооцжээ. Ингэхдээ яамдыг дэд сайдгүй болгож, зарим яамдыг чиг үүргийн дагуу нэрийг нь өөрчилж мэдэхээр байна.
Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд доороо гурван Шадар сайдтай байхаар төлөвлсөн бололтой. Яамгүй дөрвөн сайд байх бөгөөд нийтдээ 23 сайдтай байхаар бүтцээ боловсруулсан байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД
- Тагнуулын ерөнхий газар
- Төрийн тусгай хамгаалалтын газар
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
- Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар
1.МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД
- Хөрөнгө оруулалт, худалдааны газар
- Төрийн худалдан авах ажиллагааны газар
- Монополын эсрэг газар
2. МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД
3.МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД
- Онцгой байдлын ерөнхий газар
- Бүсчилсэн хөгжил
- Стандарт, хэмжил зүйн газар
ЯАМГҮЙ САЙД:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН ЯАМД:
5. ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ЯАМ
- Шинжлэх ухааны академи
- Бодлогын судалгааны хүрээлэн
6. ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
7. САНГИЙН ЯАМ
- Гаалийн ерөнхий газар
- Татварын ерөнхий газар
8. ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ
- Цагдаагийн ерөнхий газар
- Хил хамгаалах ерөнхий газар
- Архивын ерөнхий газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Гадаадын иргэн, харьяатын газар
- Оюуны өмчийн газар
- Шүүх шинжилгээний ерөнхий газар
ЧИГЛЭЛИЙН ЯАМД:
9. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ
- Цаг уур, орчны шинжилгээний газар
- Усны газар
- Ойн газар
10. БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
- Зэвсэгт хүчний жанжин штаб
11. БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
12. БОЛОВСРОЛЫН ЯАМ
- Боловсролын ерөнхий газар
13. ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
- Иргэний нисэхийн ерөнхий газар
14. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛ, СПОРТ ЗАЛУУЧУУДЫН ЯАМ
- Соёл урлагийн газар
15. АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
- Ашигт малтмал, газрын тосны газар
- Үндэсний геологийн алба
16. ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар
17. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
- Мал эмнэлгийн ерөнхий газар
- Жижиг, дунд үйлдвэрийн газар
18. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
19. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
20. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...